суббота, 8 декабря 2012 г.

Шопен

Ийм сайхан зүрх сэтгэлд гэрэл гэгээ гийхийн зэрэгцээ хөнгөн ба зовиуртай мэдрэмж төрүүлэх дуу сонсоогүй уджээ.

Шопен

Чиний гарт хүрэхсэн- гэвч болохгүй, болохгүй

Миний нүд рүү ингэж битгий хараач - болохгүй болохгүй

Гараас чинь хөтлөж байснаа дурсмаар - болохгүй болохгүй

орчлон миний дотор багтдаг ч

одоо надад орчлон жижиг санагдаж байна



энэ бүхэн зүүд байгаасай гэж хичнээн хүсэж байна

гэвч миний бодлоор би сэрүүн байна

би чиний төлөө амьсгалдаг, чамаар амьдардаг

харамсалтай юм. гэвч би чамд хайртай



хавханд хүслээрээ орж, өөрөө өөрийгөө хуурна

хан төгөлдөр хуурь шөнөжин надад Шопен тоглоно Шопен

миний уруул дээрх үнсэлт чинь галаар дүрэлзэнэ

миний бүх эгшиг аялгуу зөвхөн түүнд зориулагдсан, зөвхөн түүний тухай байна



энэ бүхэн зүүд байгаасай гэж би хүсэж байна

гэвч би унтаагүй байна

би чиний төлөө амьсгалдаг, чамаар амьдардаг

харамсалтай юм. гэвч би чамд хайртай



Чиний гарт хүрэхсэн- гэвч болохгүй, болохгүй

миний нүд рүү ингэж битгий хараач - болохгүй болохгүй

миний уруул дээрх үнсэлт чинь галаар дүрэлзэнэ

миний бүх эгшиг аялгуу зөвхөн түүнд зориулагдсан, зөвхөн түүний тухай байна



энэ бүхэн зүүд байгаасай гэж би хүсэж байна

гэвч би унтаагүй байна

би чиний төлөө амьсгалдаг, чамаар амьдардаг

харамсалтай юм. гэж би чамд хайртай



Елена Ваенга



Шопен

Дотянись рукой - твоя... нельзя, нельзя.

Не смотри мне так в глаза... нельзя, нельзя.

Вспоминать, как рука в руке лежала, нельзя,

Мне теперь мира мало, хоть мир во мне...



Я хочу чтоб это был сон,

Но по-моему я не сплю.

Я болею тобой, я дышу тобой,

Жаль... но я тебя люблю.



Обмануть саму себя - попала в плен,

Мне всю ночь играл рояль - Шопен, Шопен.

Поцелуй на моих губах горит огнем

И вся музыка сейчас ему, о нем...



Я хочу чтоб это был сон,

Но по-моему я не сплю.

Я болею тобой, я дышу тобой,

Жаль... но я тебя люблю.

Дотянись рукой - твоя... нельзя, нельзя.



Не смотри мне так в глаза... нельзя, нельзя.

Поцелуй на моих губах горит огнем

И вся музыка сейчас ему, о нем...

Я хочу чтоб это был сон,

Но по-моему я не сплю.

Я болею тобой, я дышу тобой,

Жаль... но я тебя люблю.

среда, 11 апреля 2012 г.

Яг одоо



Яг одоо чамайг тэврэмээр байна
Ямар ч үнээр байсан би айхгүй
Яагаад гэж асуувал хариулья
Ягаан уруул минь улаан будагт хучигдаж
Янаг инээмсэглэл бүгдэд тараахаас өмнө
Яг одоо чамайгаа тэврэмээр байна

Үнсэлт минь
Үнэн гэдэгт чи минь итгэнэ
Үгний сайхан, харцны халуун
Үйл хөдлөл бүхэн минь чамд зориулагдаагүй ч
Үүрээр орхиод гарахдаа үнссэн
Үнсэлт минь шудрага гэдгийг чи мэдэрнэ

Хэзээ ч гэж хэлээгүйн чинь төлөө
Хэнд ч би чамайгаа алдмааргүй байна

понедельник, 9 апреля 2012 г.

Миний сэтгэлийн гүнд

Миний сэтгэлийн гүнд цас орно
Минчийж улайсан хацрын гоод
Мэлмэрэх нулимсны ариунд тайтгарч
Миний сэтгэлийн гүнд цас орно

Будан татсан өнгөрснийг далдалж
Буйдхан даруу ертөнцийг минь чимэж
Буурал нэгний үнэн үгсийг шивнэх мэт
Будран орох цасан ширхэг

Ертөнцийг үзэсгэлэнг би чамаас л мэдрэнэ
Ер бусын мөрөөдөл, итгэлийг чамаас л авна
Ерөндөггүй хор дурлалын зовлонг минь
Ердөө усны царцсан ганц дусал чи нимгэлнэ.

Хаварт би чам шиг дургүй ээ

сэвсгэр зөөлөн цас минь
сэмэрч урагдсан бүхнийг минь далдаж
сэтгэлийн минь цонхыг улам цантуулаач
сэвгүй бүхнээ би бусдад харуулмааргүй байна.

хаварт би чам шиг л дургүй
хайлахад чинь би хамт хайлаад
хайрын тухай мөрөөдөлд
хамаг бүхнээ дэлгэчихдэг болохоор

хаварт би чам шиг дургүй ээ

Гуниг



Сэргэлэн салхины сэвшээнд
сэмрээд байгаа үүл нь
сэрээхээс нааш надад ирдэггүй
сэтгэлийн хэдэн үгсийг минь улам далдлана

Үүл хураан цуглуулж
өрөөний минь дээр бороо асгаруулдаг асан гуниг
үүлэн чөлөөний нарны цацрагын хэлтэрхийнд дурлаад
өөрөөс минь түрхэн сэтгэл буруулсан байна.

Өгүүлэх үг минь улам бүр эгшигээ алдаад
үгүйлээд ч байгаа юм шиг түүнийгээ би /миний гунигийг /