воскресенье, 18 апреля 2010 г.

алхаад л

намуун, тогтуухан энэ үдэш
надаас юу хүснэ вэ?
наалинхай хонгор ааль үзүүлж
найган бүжиж, дурлал дуудахыг уу?

хөтлөлцөн алхах хосын ярианд
хүйтэн агаар бүлээсдэг болохоор
хүж дэлхий жамаараа, басхүү
хүний хайранд урьсана бишүү

галт дэнлүү мэт одод
гараас атгах хэн нэгнийг орлож
ганцаараа биш юм шиг санагдахад
гадагшаа гараад би алхаад л ...............................

дулаараад хосууд гадуур зугаалан алхаад л өчигдөр гадаа ямар сайхан байваа. гудамжаар алхаад л алхаад л баймаар намуухан үдэш

3 комментария:

Уйгаржин комментирует...

Яг тийм! дуудаад ирдэг бол сайхан байна даа дуудаад ирүүлж болж байвал яаж дуудахаа заагаарай хэхэ

Зулаа комментирует...

Блогчдын тэмцээнд баг болж оръё. http://bzulaa.blogspto.com

Уйгаржин комментирует...

Хаана юу болоод байгаа юм бэ бас хуваалцалдаа намайг тоож уриалахгүй юм байна л даа :((