өчигдөр шөнөжин чи минь залгасан
өглөө сэрээд харахад 13 дуудлага
үгүйлэн санах сэтгэл чинь наддаа хэвээрийг бодохоор
өөрийгөө би азгүйд тооцмооргүй байна.
өрөөлийнх нэгэнт болсон чамайгаа зовоож
өнжин хонон уйлдагаа би больсон
үнэнч хайр минь хариу сэтгэлтэй учир
өнгөрснийг буруутгаж би шаналахгүй ээ
хайрандаа сохорсон үед
харилцуур даанч цөөн дуугардагсан
хагацал зайлшгүй тавиланд
харин хэт олон юм даа.
утасныхаа дууг намсгачихаад
улайран харагдах дэлгэц дээр нь чиний нэрийг харж
уруулдаа бяцхан инээмсэглэн
унтахдаа би жаргалтай байлаа хайрт минь
3 комментария:
утас ба хайр сэтгэл
хүсэл ба хясал
Гоё бичжээ. Энэ лаг шүлэгнүүд хаанаас нь гараад байдаг байнаа.
bayarlalaa :)
Отправить комментарий