солиорлоос ганц хуруу наахнуур
согтуурлаас нэг хуруу цаахнуур
сохроос дор, хараатай ч нүдэн үгүй
сонгосон замаа солбих чадал надад үгүй.
амнаас нэгэнт алдуурсан үгсийг
аргадаж тогтоох гээд нэмэргүй
аргаа барьж, үгс чинь хомсдсон ч
аньсага минь хатмал сайраас ч хуурай
хүсэж мөрөөдөж байсан сайхан бүхэн
хүрэх гарцгүй болохоор зовлонгоос хэтрэхгүй
хүрэл чулуу биш л юм болохоор
хөөрхий сэтгэл минь үүрдиийн гуниг, дурсамжинд дарагдаастай
эвий минь гэж ээдрээтэй бүхнийг би өрөвдсөн
энхрий минь гэж эзмэг бүхнээ би харамлаагүй
эрх биш тавиланд найдаж би хүлээгээгүй
эрхэмлэж, нууцхан хайрлаад, түүндээ өөрөө жаргасныг минь чи мэдээгүй ээ.
хайрла намайг гэж би шаардаагүй
харамла намайг гэж би туниагүй
харцанд чинь шингэе гэж би хүсээгүй
хайрыг минь даагаач л гэж гуйсан юм.
......................................................
солиорлоос ганц хуруу наахнуур
согтуурлаас нэг хуруу цаахнуур
сохроос дор, хараатай ч нүдэн үгүй
сонгосон замаа солбих чадал надад үгүй
х х х х х х х х х х х х х х х х х
зүрх сэтгэл үүнээс илүү яаж хоосордог вэ
зөрүү тавилан уярлын учиг өгөхгүй нь
зүрхээ нэгэнт гээж, бодлоо өлмийд чинь дэвссэн болохоор
зөрлөг дээр л таруулсан бурханд гомдмоор
огшоод ирсэн нулимсыг нүдний аяганд тогтоож
огтоос юу ч болоогүй мэт сууж сурахад
олон жил хэрэггүй юм билээ
ойрхон ч дэндүү холын түүнийхээ төлөө
х х х х х х х х х х х х х х х х х
10 хуудас
Нээгээд орхисон номны чинь өмнө суугаад
Нэрийг чинь хуудас бүрт нь шивнэлээ
Завсар болгондоо чамайг шингээсэн тэр
Захидлаас ч илүүтэй бодлыг минь дамжуулна
Эхний 10 хуудсанд би
Энхрий минь гэж цээжлүүлсэн
Эргэх тоолондоо тэд
Элгэмсэг харц илгээж байна уу
Удаах 10 хуудсанд би
Учрал болгоныхоо түүхийг ярьсан
Уярал зүрхэнд чинь төрүүлэхийн тулд
Уйлсан ч яах вэ гэж тэд амалсан
Өрнөл 10 хуудсанд би
Өчигдөр, өнөөдөр, маргаашийн гунигийг хэлсэн
Өр зүрхийг нь чинийх шиг эмтэлчихеэ гэж
Өмнөөс минь тэд чамд гомдсон
Тайлал 10 хуудсанд би
Таниагүй явсан гунигаа өгүүлсэн
Тайвшруулж тэд харин намайг аргадаад
Тархай бодлыг чинь эмхэлеэ гэсэн
Эцсийн 10 хуудсаар би
Эргэж харахгүй ээ гэж чамд хэлүүлсэн
Эрхлэж, хайрлаж явснаа дурсаад
Эцсийн ганц үнсэлтээ шингээсэн
Нээгээд орхисон номны чинь өмнө суугаад
Нэрийг чинь би хуудас бүрт нь шивнэлээ
..................... Заавал уншиарай
х х х х х х х х х х х х х х х х х х
Bayarlalaa
өөртөө итгэх итгэлийг минь
өлмийд минь бэлтгэж өгөөд
өөрөөсөө зөөлөн түлхсэн
өндөр тэр нэгэн залуу
баярлалаа чамд
бахархах юу байхав дээ гэвч
бантан чамд зориулан хийхэд сайхан байсан
байс хийгээд чам дээр очиж тэврэх сайхан байсан
учрал бүхэн нэгэн төгсгөлтэй
угтаа тэр биднийг ивээсэн хэрэг
уруулын чинь амтыг одоо санахгүй байгаа нь
уулзаад нүүр улайхгүй байгаа минь бүүр ч таатай.
х х х х х х х х х х х х х х х х
болохгүй ээ
болохгүй ээ
болзьё гэж ахиад битгий гуйгаарай
бодогдоод байна гэж дахиад битгий аргадаарай
бороонд хамт норьё гэж ахиж бүү шивнээрэй
санаж байна гээд хэлсэн үгс чинь
сарниагүй ээ миний ухаан бодлоос
сайхан минь гээд үнссэн үнсэлт чинь
сарнайн дэлбээ уруулаас минь арилаагүй
тэртээд хүлээн суугаа бүсгүйн төрх
тэнэгхэн минь гээд тэврэхэд чинь алдардаг ч
тэмцэж олсон жаргалыг чинь
тэнүүлч сохор дурлалаар бусниулмааргүй байна. уучлаарай
х х х х х х х х х х х х х х х х х х х х
зурвасхайрт минь
хажууд чинь байж чадаагүй өдрийн тоогоор уучлал гуйяа чамаасаа
харуусал болгон үлдээхгүйн төлөө,
хайраа бусдаас харамласандаа
харцнаас чинь би нуугдмаар байна.
амраг минь
амсаагүй жаргал бүрийн төлөө хүлцэл өчий чамаасаа
алаг гэж энэ хорвоог гололгүй амьдрахдаа
аз жаргал бүхнээ чамтайгаа холбох гэж
асгаран урсах нулимсаа тэвчиж
алгуурхан ч надад ирэх сэтгэлд чинь итгэж
ариун мөрөөдлөөрөө өөрийгөө хуурмаар байна.
тэмүүлэн байж учраад
тэгтлээ хүлээж байж олсон
тэвэр дүүрэн жаргал минь хугацаатай
тэгэхдээ би харамсахгүй ээ
х х х х х х х х х х х х х х х х х х
аргагүй амар ангилалынхаа шүлгүүдийг бөөгнүүлчий. гэхдээ миний хамгийн анх бичиж байсан зүйлс устчихсан байна шд сая үзсэн чинь /ямар муухайм бээ би ямар их эмоци зарцуулж бичлээ дээ хн шаал гомьдмоорын, надад илүү хувь байхгүй шдээ :(/