пятница, 28 мая 2010 г.

бороо

шар, ногоон, цэнхэр дусал
шанагаар, хувингаар асгах ус
шалбааг, шавар, шавхай
шаргал дурсамж, шалба норсон бие

гуниг лавшруулан асгарах хур
гутралд арай ч хүргэхгүй шаналал
гурвалжин өрөөндөө би ганцаараа
гудамжинд орох бороог ширтэнэ...............

ээ хөөрхий
эвийлж аргадах шивнээг чинь хааяа би сонсохгүй юм
эрхэмсэг цахилгаан, үзэмжээс чинь эмээхгүй ч
энэ эгшинд харин би чамайг ойлгомоор байна
энэрэл зүрхэнд хурж ариусах ч юм билүү?

1 комментарий:

Chimgee Mongol комментирует...

найз нь өчигдөр компьютрээ улаан цүнхэндээ хийж аваад, хар цув тохоод тэр шанагаар асгасан борооноос үүссэн шалбааг туулан Оргио дээр очсоон