пятница, 24 апреля 2009 г.

цасанд (цасны тухай бүх бичлэгээ нэгтгэчихлээ)

цасанд :)
өнгөрсөн шөнийн цасны түүхийг хэлье би
өөрөөсөө чамайг алдчих вий гэж
өдөржин тэнгэрээс гуйсан болохоор
өглөө хүртэл тэр цас бударсаар л байсан
..............................................................
тунгалагаас тунгалаг өвлийн салхинд
туяхан бие илбүүлэн алхахад
туяа татаад хацар минь улаа бутрахад
туйлын их дуртай болохоор
өнгө бүхэн цагаан дээр тодордог шиг
өөрөө би ч бас өвлөөс үзэсгэлэн нэмж
өглөөний жаварт хайруулан алхахдаа
өөрийн мэдэлгүй инээж явдгийг минь чи мэднэ.

энэ л инээдэнд минь чи дурладаг болохоор
эцсийн удаа гэж би цаснаас гуйсан юм.
эргээд өвөл болтол чамайгаа татаж байх
энхрий инээмсэглэл хурааж цуглуулсан юм.


цасанд
цас ороход ямархан байдаг билээ дээ
цагаахан өнгөнд нь сэтгэл ариусдаг бишүү
цахлай үзээд далайчин газар ойртлоо гэж баярлах шиг
цангасан бодлыг тэр цагаан сүү мэт тэтгэдэг билээ.

цайлган бараг л хүүхдийнх мэт инээмсэглэл
царайг минь одоо чимэглэж байгаа, би мэдэж байна
цаана, гудамжны нөгөө захад байгаа хэн ч
цацруулан буй гэрлийг минь олж харна.

цасыг санан бичсэн шүлэг
анхны цасыг хичнээн хүлээдэг байв даа
анхны захиагаа авсан охин шиг баярладагсан түүнд
ахиухан тэгээд намуухан будраарай гэж
арай л түүнээс гуйдаггүй байж дээ

өвлийн эхэн сар барагдлаа шүү дээ
өнгө цагаан чи хаачиваа
өнчин зүрхний гунигийг үргээх үүргээ чи мартчихаад
өрөөлийн зүүдэнд л зөөлөн хаялна уу?

өөдгүй шүү дээ гэж гомдож байтал
өнөөдөр чи хэд хаяллаа
өшөө илүү хэрэгтэй байна шүү дээ надад
өвөл эхлээс удаж байна шүү дээ цас минь

1 комментарий:

AD комментирует...

Цасны тухай нэг шүлэг дутуу байх шиг байна...