среда, 29 апреля 2009 г.

хүмүүсийг ойлгохгүй юм

өчдөр хэдэн найз блогчидтойгоо уулзаж буу халчиад хариж явтал ганц хайртай найзаас смс ирж байна. сална сарнина үр хүүхдийг төрүүлэхгүй дуусаа боллоо тэсвэр алдагдлаа гэнээ хн. 3 хоногийн өмнө хар хүнтэйгээ муудсныг нь мэджийнэ. Тэр гайхалтай залуу, тэр минь үзэсгэлэнтэй бүсгүй, 2-уулаа ухаалаг. Тэгсэн мөртлөө хэт их хайртай болохоороо хаяа болж бүтэдгүй мүү ямар учиртайн бүү мэд. 2 хоног л эвлэрүүлэх гэж гуйж аргадлаа 2-тай нь ярилцлаа смс бичлээ. Гэтэл өчдөр 2 пивоныхоо ааганд тийм смс ирэхээр нь уур хүрээд 2 дурак минь та 2-г .................... гээл толгой түрүүгүй загнаад хаяасан чинь өглөө хамт унтжиинээ. эвлэрсээн гээл смс ирдэг байгаа ёёё. Заавал миний уурыг барьж хашгичуулах истой байж л дээ

ойрд юм бичиж болохгүй байсан өчдөр уурандаа хэсэг зүйл бичсэн байна хэ хэ
Тархи минь утаан мананд
тарни мэт хэдэн үгс бодолд
тамхитай гар миний дүрт
та харин тээр тэнд

амьсгаа давчдаад би ханиалгадаг
архи ууж чадах биш би тамхи авдаг
ахиж ер чамтай уулзах биш
алив ойртоод суугаач

өөрийнхөө тухай би хэлеэ
өрөөлийн тухай бол яасан ч үгүй
Үг сөрч чи намайг аргадах гээд нэмэргүй
өнгөрсөөн миний ухаан бодол тогтчихсон

аз жаргалаа ойлгохгүй хүмүүсийг хараад
амьдралд би хаяа гомдох юм
амьсгал нь хүртэл түүний төлөө
амрагаа танихгүй хүмүүсийг би өрөвдөх юм.

миний дурласан болоод дурлах залуусын
мэлмий хараатай ухаалаг байгаасай
надад дурласан болоод дурлах залуусын
наран мэт өнгө хурцаас хурц байгаасай

зөөө авцалдаа муутай баахан зүйл бичиж хн. өнөөдөр ч онцгой сайхан өдөр биш болтой.

5 комментариев:

Хүслийнжигүүр комментирует...

нээрээ тэр найзуудыг чинь яалтайв. Ер нь хичнээн зааж зөвлөсөн ч эцсийн эцэст хүн өөрөө өөрийнхөөрөө асуудлыг шийддэг л байхгүй юу тэ.
Ёстой л нөгөө гитлер шиг асуудал асуудлаа шийддэг байхгүй юу гээд сууж байхаас өөр яахийн болоо. хайран сайхан сэтгэл минь...

Оргил комментирует...

өглөө юу бичихжээснаа аль хэдийн мартсан хэ хэ. дэхдээ яахуу нэг сэтгэгдэл бичнээ. хүмүүсийг ойлгох гэснээс нохойгоо ойлгох нь илүү амар ч билүү гүү билүү. гэснээс сэдвээс нь хазайж энтр дэмийрчийгаан биш байгаадаа.

зэрэглээ комментирует...

humuus neg negiigee asuudalgui oilgodog baisan bol hichneen saihan be.

Alta комментирует...

хнн... өөрсдийнхөө асуудлыг болж өгвөл өөрсдөө л шийдчихдэг байвал зүгээр л баймаар даа тийм ээ?
би лав хааяа санаа зовоод нээх ярьдаггүй мөө

arius комментирует...

gehdee minii uneheer sain naizuud bolohoor oorsdiinhoo bardam zang diilj chadahgui. namaig guur bolj evleruuleesei gej bodson baih l daa