ахиад л нойр хулжаад элдэвийг эргэцүүлж сууна. Хавар иржээ гадаа дулаахан болохоор сэтгэл санаа ч тэнүүн сайхан байна. Сая ирээд Өнгөрсөн бүтэн сайнд мод тарихаар явахад найзуудын дарсан зургуудыг үзлээ. Гайхалтай. Бидний тэгж их хайрлаж сэтгэл гаргаж тарисан бүхэн маань сайхан ургаасай даа. Хаврын гоо үзэсгэлэнг би тэндээс ахин олж харсан
хөх яргуй хаврын цэцэг
хүүхэд биднийг хөгжөөнөө баясаана
хөх яргуй хөх яргуй хөх яргуй
хүүхэд бидний хөгжил баяслын дуу гээл 10 жилдээ дуулдаг байсан тээ.
/зургыг Умбаа/
Энэ зургыг хараад шууд энэ дуу аманд аялагдаж байна.
/зургыг Умбаа/
хавар цагийн гоо үзэсгэлэнг энэ ялдам энхрий цэцгүүд хамгийн сайхнаар илэрхийлж чаддаг гэж би боддог. Удахгүй за одоо бараг дэлгэрчихсэн байхаа далий ягаан цэцгүүд. тэр цэцэгс бас их үзэмжтэй: хаврын хэдхэн өдөр цэцэглэдийн.
/Зургыг Ариус/
ийм турьхан эмзэг мөртлөө хахир өвөл дуусавуу үгүй юу цэцгэлэх хүчтэйг нь би гайхдаг.
одоо та нар намайг ягаад эрхэмсэг тансаг цэцгүүдэд биш энгийн ойн болон талын цэцгүүдэд дурладагын учрыг мэдссэн байх.
ободыг дуурайчдыму
Бонус: олон жилийн салхинд гудайсан
орог саарал модод надад шивнэлээ
оюу тэнгэрийн доор цорын ганц үзэсгэлэн нь
ой мод, онгож гандсан хадан цохио,
оргилон урсах уулын горхи
онцгойрч ургасан ганц улиас юм шүү гэж
шүлгийг бүрэн эхээр нь сүүлд оруулна.
6 комментариев:
хөөх. цэцэг ингээд дэлгэрцэн байгаам уу одоо.
би харагүйм байна шд. зуны л зураг шиг санагдаад. гоё юмоо. цэцэг хараагүй өвөл хаврыг өнгөрөөлөө шд. хэхэ
Яргуй дэлгэрээд, хөхөө донгодоод л гоё байлээ шүү.
Мод тарьсан юм уу. та нар шүү!
Хот руу эргэж ирмээргүй, тэндээ үлдчихмээр л санагдаж байлээ хэхэ
Чи энэ зурган дээрх шиг, энэ шүлгэн дээрх шиг үзэсгэлэнтэй сэтгэлтэй гэдэгт итгэлтэй байна. Мод тарьдаг чинь ч тэр, Обод-той тэр хормын төдий ч гэсэн сайн хүн хэрэгтэй байгаа хүүхдүүдэд үнэн сэтгэлээсээ ханддаг чинь ч тэр, үзэсгэлэнтэй сэтгэлийн чинь илрэл юм шиг. Хамгийн гол нь надад хамгийн их таалагдаж байгаа нь чи тэр энгийн ойн болон талын цэцэгсийг хайрлаж, тэднийг хараад баясч байдаг чинь...
ямар сайхан үгс вээ. баярлалаа сэтгэл улам ариусав :)
cайхаан сайхан
Ариусдаг сэтгэлийг харахиймсаан. бас сэтгэлээ тэгэж ариусуулахиймсаан гэж
Отправить комментарий