пятница, 24 апреля 2009 г.

Сашенька

здраствуй дорогой мой Сашенька!
Прости, что так долго тебя не спомнила. Но прошлоночной сне ты пришёл. И всю ночь о чем то мы беседовали. И вдруг я чувствовала, что я счастлива.......................................................
нэгэн андад ингэж бичмээр санагдтал тийм тодоор түүнийгээ зүүдэллээ.
хонгор саша минь чи одоо хаана юу хийж явдаг болдоо. Урд шөнө ягаад миний зүүдэнд тийм тодоор ирэвээ. чиний тухай дурсахаа ч больсон байсныг уучлаарай. Ор тас мартагдсан мэт байснаа, өчигдөр гэнэт гарч ирж, шөнөжин дагуулж зугаалсан тэр гудамж маш үзэсгэлэнтэй байсан шүү. Бид 2-т ярьж хэлсэн хайрын үг байхгүй ч зүгээр л нэг нэгэндээ дулаан сэтгэлээр ханддаг байсан сайхан дурсамжууд одоо ч сэтгэлд илхэн байна.
Анх оюутан болоод хэлээ ч төдийлөн мэдэхгүй ангийнхнаасаа айж гирэвшдэг байсан жоохон охиныг чи ч бас одоо дурсдаг байх тийм үү. Нэг дотуур байранд амьдардаг байсан маань дотносоход нөлөөлсөн байх даа. Нэг л өдөр сургуулиас байр хүртэл алхаж явахад чи гүйцэж ирж билээ. Тэгээд надаас маш их зүйл асууж, их ч зүйл ярьсан. Тэр үед бүгдийг ойлгохгүй ч чиний яриаг сонсож, харин чи миний ойлгомжгүй орос хэлийг магтан хичээнгүйлэн сонсож явсныг санаж байна. Түүнээс хойш сургууль орох тэр бяцхан жим бидний уулзалтын газар болж дээ. Саша чи санаж байна уу? хамгийн эхний дадлагатай жилийг, тэгэхэд сарын хугацаанд сибирийн өргөн уудам нутгаар аялах бэлтгэлээ чадах ядахаараа хийж хүндхэн цүнхтэй болсон байсан би цүнхээ даахгүй хэнд хандахаа мэдэхгүй гайхаад амьдардаг давхартаа зогсож байхад чи хэний ч гуйлтгүйгээр өөрөө хүрээд ирсэн. тэгээд чи 2 цүнхээ бариад би үүргэвчнүүдээ үүрч чиний усны гүтлыг бариад явж байснаа санаж байна хэ хэ. ямар том гутал байлаа даа. түрийнээс нь бариад явахад газар чирэгдэх гээд хэцүү байж билээ. дадлагын хугацаанд ээж ааваа санаж ганцаардах боломж ч олгоогүй чамд маш их баярлаж байж билээ. Харин дадлагаас буцаж байхад, би маргааш нь монгол руугаа явахаар товлосон тухайгаа ярихад чи дуугайхан хажууд алхаж алхаж, ачааг минь оруулж өгөөд зөөлөн инээмсэглээд гарсан. Тэгээд би чамайг зуны турш хараагүй ээ. Намар нь хичээлдээ очиход ямар сайхан байлаа даа. Ангийн найз нөхөд бас чи. Үнэндээ би хүлээдэг байсаан. Чамайг ямар нэг зүйл хийх боловуу гэж. Харин чи дуугайхан дулаан харцаар харж инээмсэглэхээс өөрөөр надад халдаж байгаагүй ээ. Балчир болоод ч тэрүү элдэв зүйлийг боддоггүй байж. Гэхдээ одоо бодоход бидэнд нэг нэгнээ хүндлэх сайхан хайр байжээ. Чи намайг үнсэх гээд чадаагүй холдсон тэр өдөр миний хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдэнэ. Бас чамтай мөртлөө чамгүй өнгөрөөсөн 5 жил сайхаан. ЧИ сайн яваа гэдэгт итгэж байна. Сонин нь намайг сэтгэл санаагаар тийм ч сайнгүй ийм үед зүүдэнд ирж сайхан дурсамжийг сэдрээн баяр жаргал үлдээгээд явсан чамдаа баярлалаа.
Ер нь ангийнхантайгаа нэг ярьяа. Чиний тухай хэн нэгэн мэдэж байгаа ч юм билүү? чи одоо сайхан гэр бүлтэй хөөрхөн хүүхдүүдтэй аз жаргалтай байгаа байх гэж би найдаж байна.
С уважением твоя Сануся

Комментариев нет: