ганцхан дусал,
ганцаардлын хэлтэрхийг
гараараа арчих гэж би оролдохгүй ээ
гандаж, өнгө нь гундсан уруулыг
гашуун ч гэсэн тэр л чийглэнэ.
уг нь
урсгаад л баймаар
уруул байтуугай хоолойг минь чийглэхээр ихийг
урь татаад хавар ирж байхад
уй татаад би улам хатна
харц дээгүүр би
хэзээ ч дорой дуугараагүй
харин сэтгэл минь дуу шуугүй
харалган бөгөөд оргилуун хүсэл бүхэн дуусахад
хар бараан басхүү гэгээн гуниг дурьдатгалд автана.
хамгийн эхний бичлэг их гунигтай байхад бичигдлээ. Хачин их ганцаардлаа дийлсэнгүй. Уул нь энд бичихгүй гэж бодож байсан юм. Тайвширч баярлая гээд ядаж надад баяр баясгалан өгдөг байсан хайртай блог маань ч байхгүй.
7 комментариев:
Анхны бичлэг баяртай байх ч албатай биш дээ.
Ганцаардал таньд ухаарлыг хайрлачихаад өнөөдөртэй цуг өнгөрөх болтугай
shuleg unshihaar yagaad ch yum setgegdel bichij chadadguiin.zugeer l bodno, esvel bodogdono.
bitii gunigla gej helj chadahguigees hoish.. bitii "ih" guniglaarai :)
хэн нэгэн нь ганцаардахыг хїсэж байсан шиг хаа нэгтээ тиймэрхїї бичлэг уншсан шиг тэр тусмаа тэр нь энд явжаах шиг. халь хальт хальтрав соорий хэ хэ. ганцаардал нь яваад л єгєхєєс хойш ирсэн дээр нь сайн ашиглаад олон шїлэг бичээрэй гэсэн.
Сэтгэлд хамгийн их хадгалагдан үлдэх бүхэн, жаргал зовлон ээлжлэхэд тод дурсамж үлдээсэн хэсгүүд минь билээ. Өнөөдөр би гуниглавч маргааш би баярлана. Энэ бүхэн ээлжилдгийн болохоор хорвоо бөөрөнхий бөгөөд бидний амьдрал утгатай байдгийн боловуу. Хайртай блог нь одоогоор байхгүй ч хайртай найзууд чинь байсаар л байгаа шоо
Ганцхан дусал ганцаардлын хэлтэрхийг
Гартаа авъя надад өгөөч
Гэнэхэн харц, зүггүй инээдийг чинь харамлаж
Ганцаардлаас чамайг өмөөрье, надад ирээч...
За би чамайг олоод ороод ирлээ. хэхэ. гэр оронгүй зутруухан л байгаам байна даа
Баярлалаа найзуудаа
би гэрээ янзалж байнаа бороо. удахгүй сайхан тохилог болно.
Отправить комментарий