четверг, 30 апреля 2009 г.

Хаварт

ахиад л нойр хулжаад элдэвийг эргэцүүлж сууна. Хавар иржээ гадаа дулаахан болохоор сэтгэл санаа ч тэнүүн сайхан байна. Сая ирээд Өнгөрсөн бүтэн сайнд мод тарихаар явахад найзуудын дарсан зургуудыг үзлээ. Гайхалтай. Бидний тэгж их хайрлаж сэтгэл гаргаж тарисан бүхэн маань сайхан ургаасай даа. Хаврын гоо үзэсгэлэнг би тэндээс ахин олж харсан

хөх яргуй хаврын цэцэг
хүүхэд биднийг хөгжөөнөө баясаана
хөх яргуй хөх яргуй хөх яргуй
хүүхэд бидний хөгжил баяслын дуу гээл 10 жилдээ дуулдаг байсан тээ.
/зургыг Умбаа/
Энэ зургыг хараад шууд энэ дуу аманд аялагдаж байна.
/зургыг Умбаа/
хавар цагийн гоо үзэсгэлэнг энэ ялдам энхрий цэцгүүд хамгийн сайхнаар илэрхийлж чаддаг гэж би боддог. Удахгүй за одоо бараг дэлгэрчихсэн байхаа далий ягаан цэцгүүд. тэр цэцэгс бас их үзэмжтэй: хаврын хэдхэн өдөр цэцэглэдийн.
/Зургыг Ариус/
ийм турьхан эмзэг мөртлөө хахир өвөл дуусавуу үгүй юу цэцгэлэх хүчтэйг нь би гайхдаг.
одоо та нар намайг ягаад эрхэмсэг тансаг цэцгүүдэд биш энгийн ойн болон талын цэцгүүдэд дурладагын учрыг мэдссэн байх.
ободыг дуурайчдыму
Бонус: олон жилийн салхинд гудайсан
орог саарал модод надад шивнэлээ
оюу тэнгэрийн доор цорын ганц үзэсгэлэн нь
ой мод, онгож гандсан хадан цохио,
оргилон урсах уулын горхи
онцгойрч ургасан ганц улиас юм шүү гэж
шүлгийг бүрэн эхээр нь сүүлд оруулна.


среда, 29 апреля 2009 г.

хүмүүсийг ойлгохгүй юм

өчдөр хэдэн найз блогчидтойгоо уулзаж буу халчиад хариж явтал ганц хайртай найзаас смс ирж байна. сална сарнина үр хүүхдийг төрүүлэхгүй дуусаа боллоо тэсвэр алдагдлаа гэнээ хн. 3 хоногийн өмнө хар хүнтэйгээ муудсныг нь мэджийнэ. Тэр гайхалтай залуу, тэр минь үзэсгэлэнтэй бүсгүй, 2-уулаа ухаалаг. Тэгсэн мөртлөө хэт их хайртай болохоороо хаяа болж бүтэдгүй мүү ямар учиртайн бүү мэд. 2 хоног л эвлэрүүлэх гэж гуйж аргадлаа 2-тай нь ярилцлаа смс бичлээ. Гэтэл өчдөр 2 пивоныхоо ааганд тийм смс ирэхээр нь уур хүрээд 2 дурак минь та 2-г .................... гээл толгой түрүүгүй загнаад хаяасан чинь өглөө хамт унтжиинээ. эвлэрсээн гээл смс ирдэг байгаа ёёё. Заавал миний уурыг барьж хашгичуулах истой байж л дээ

ойрд юм бичиж болохгүй байсан өчдөр уурандаа хэсэг зүйл бичсэн байна хэ хэ
Тархи минь утаан мананд
тарни мэт хэдэн үгс бодолд
тамхитай гар миний дүрт
та харин тээр тэнд

амьсгаа давчдаад би ханиалгадаг
архи ууж чадах биш би тамхи авдаг
ахиж ер чамтай уулзах биш
алив ойртоод суугаач

өөрийнхөө тухай би хэлеэ
өрөөлийн тухай бол яасан ч үгүй
Үг сөрч чи намайг аргадах гээд нэмэргүй
өнгөрсөөн миний ухаан бодол тогтчихсон

аз жаргалаа ойлгохгүй хүмүүсийг хараад
амьдралд би хаяа гомдох юм
амьсгал нь хүртэл түүний төлөө
амрагаа танихгүй хүмүүсийг би өрөвдөх юм.

миний дурласан болоод дурлах залуусын
мэлмий хараатай ухаалаг байгаасай
надад дурласан болоод дурлах залуусын
наран мэт өнгө хурцаас хурц байгаасай

зөөө авцалдаа муутай баахан зүйл бичиж хн. өнөөдөр ч онцгой сайхан өдөр биш болтой.

суббота, 25 апреля 2009 г.

заик ер нь шинээр эхэлеэ

өчигдөр байхгүй болчихсон шүлгүүддээ ямар их харамссан гээ.Би өөрөө цаасан дээр тэмдэглэж авч байх хэрэгтэй байж л дээ. заа тэр яхуу бодоод ийсан чинь бараг сайн ч юм болсон юумуу даа. Надад тэдгээрийг уншиж ахиж гуниглах боломж байхгүй боллоо хэ хэ. тэхээр одоо шинээр эхэлеөөөө. шинэ эмоци, шинэ хайр, шинэ гуниг, шинэ ганцаардал тийм үү хэ хэ гол нь хуучин найз нөхөд минь надтай хамт, бас бүүр олон шинэ учралууд, танилууд мөн үү хэ хэ.
байгаа боломж, нөхцөлдөө сэтгэл хананааа ядийн эндээ бичнэ. 2 өндөр ээж маань ч байжына тусалж дэмжээд дэмжээд явчина биз хэ хэ

пятница, 24 апреля 2009 г.

аргагүй амрагаа гэж

солиорлоос ганц хуруу наахнуур
согтуурлаас нэг хуруу цаахнуур
сохроос дор, хараатай ч нүдэн үгүй
сонгосон замаа солбих чадал надад үгүй.

амнаас нэгэнт алдуурсан үгсийг
аргадаж тогтоох гээд нэмэргүй
аргаа барьж, үгс чинь хомсдсон ч
аньсага минь хатмал сайраас ч хуурай

хүсэж мөрөөдөж байсан сайхан бүхэн
хүрэх гарцгүй болохоор зовлонгоос хэтрэхгүй
хүрэл чулуу биш л юм болохоор
хөөрхий сэтгэл минь үүрдиийн гуниг, дурсамжинд дарагдаастай

эвий минь гэж ээдрээтэй бүхнийг би өрөвдсөн
энхрий минь гэж эзмэг бүхнээ би харамлаагүй
эрх биш тавиланд найдаж би хүлээгээгүй
эрхэмлэж, нууцхан хайрлаад, түүндээ өөрөө жаргасныг минь чи мэдээгүй ээ.

хайрла намайг гэж би шаардаагүй
харамла намайг гэж би туниагүй
харцанд чинь шингэе гэж би хүсээгүй
хайрыг минь даагаач л гэж гуйсан юм.
......................................................

солиорлоос ганц хуруу наахнуур
согтуурлаас нэг хуруу цаахнуур
сохроос дор, хараатай ч нүдэн үгүй
сонгосон замаа солбих чадал надад үгүй

х х х х х х х х х х х х х х х х х

зүрх сэтгэл үүнээс илүү яаж хоосордог вэ
зөрүү тавилан уярлын учиг өгөхгүй нь
зүрхээ нэгэнт гээж, бодлоо өлмийд чинь дэвссэн болохоор
зөрлөг дээр л таруулсан бурханд гомдмоор

огшоод ирсэн нулимсыг нүдний аяганд тогтоож
огтоос юу ч болоогүй мэт сууж сурахад
олон жил хэрэггүй юм билээ
ойрхон ч дэндүү холын түүнийхээ төлөө
х х х х х х х х х х х х х х х х х

10 хуудас
Нээгээд орхисон номны чинь өмнө суугаад
Нэрийг чинь хуудас бүрт нь шивнэлээ
Завсар болгондоо чамайг шингээсэн тэр
Захидлаас ч илүүтэй бодлыг минь дамжуулна

Эхний 10 хуудсанд би
Энхрий минь гэж цээжлүүлсэн
Эргэх тоолондоо тэд
Элгэмсэг харц илгээж байна уу

Удаах 10 хуудсанд би
Учрал болгоныхоо түүхийг ярьсан
Уярал зүрхэнд чинь төрүүлэхийн тулд
Уйлсан ч яах вэ гэж тэд амалсан

Өрнөл 10 хуудсанд би
Өчигдөр, өнөөдөр, маргаашийн гунигийг хэлсэн
Өр зүрхийг нь чинийх шиг эмтэлчихеэ гэж
Өмнөөс минь тэд чамд гомдсон

Тайлал 10 хуудсанд би
Таниагүй явсан гунигаа өгүүлсэн
Тайвшруулж тэд харин намайг аргадаад
Тархай бодлыг чинь эмхэлеэ гэсэн

Эцсийн 10 хуудсаар би
Эргэж харахгүй ээ гэж чамд хэлүүлсэн
Эрхлэж, хайрлаж явснаа дурсаад
Эцсийн ганц үнсэлтээ шингээсэн

Нээгээд орхисон номны чинь өмнө суугаад
Нэрийг чинь би хуудас бүрт нь шивнэлээ

..................... Заавал уншиарай
х х х х х х х х х х х х х х х х х х

Bayarlalaa
өөртөө итгэх итгэлийг минь
өлмийд минь бэлтгэж өгөөд
өөрөөсөө зөөлөн түлхсэн
өндөр тэр нэгэн залуу

баярлалаа чамд
бахархах юу байхав дээ гэвч
бантан чамд зориулан хийхэд сайхан байсан
байс хийгээд чам дээр очиж тэврэх сайхан байсан

учрал бүхэн нэгэн төгсгөлтэй
угтаа тэр биднийг ивээсэн хэрэг
уруулын чинь амтыг одоо санахгүй байгаа нь
уулзаад нүүр улайхгүй байгаа минь бүүр ч таатай.
х х х х х х х х х х х х х х х х

болохгүй ээ
болохгүй ээ
болзьё гэж ахиад битгий гуйгаарай
бодогдоод байна гэж дахиад битгий аргадаарай
бороонд хамт норьё гэж ахиж бүү шивнээрэй
санаж байна гээд хэлсэн үгс чинь
сарниагүй ээ миний ухаан бодлоос
сайхан минь гээд үнссэн үнсэлт чинь
сарнайн дэлбээ уруулаас минь арилаагүй
тэртээд хүлээн суугаа бүсгүйн төрх
тэнэгхэн минь гээд тэврэхэд чинь алдардаг ч
тэмцэж олсон жаргалыг чинь
тэнүүлч сохор дурлалаар бусниулмааргүй байна. уучлаарай
х х х х х х х х х х х х х х х х х х х х

зурвас

хайрт минь
хажууд чинь байж чадаагүй өдрийн тоогоор уучлал гуйяа чамаасаа
харуусал болгон үлдээхгүйн төлөө,
хайраа бусдаас харамласандаа
харцнаас чинь би нуугдмаар байна.

амраг минь
амсаагүй жаргал бүрийн төлөө хүлцэл өчий чамаасаа
алаг гэж энэ хорвоог гололгүй амьдрахдаа

аз жаргал бүхнээ чамтайгаа холбох гэж
асгаран урсах нулимсаа тэвчиж
алгуурхан ч надад ирэх сэтгэлд чинь итгэж
ариун мөрөөдлөөрөө өөрийгөө хуурмаар байна.

тэмүүлэн байж учраад
тэгтлээ хүлээж байж олсон
тэвэр дүүрэн жаргал минь хугацаатай
тэгэхдээ би харамсахгүй ээ

х х х х х х х х х х х х х х х х х х
аргагүй амар ангилалынхаа шүлгүүдийг бөөгнүүлчий. гэхдээ миний хамгийн анх бичиж байсан зүйлс устчихсан байна шд сая үзсэн чинь /ямар муухайм бээ би ямар их эмоци зарцуулж бичлээ дээ хн шаал гомьдмоорын, надад илүү хувь байхгүй шдээ :(/

дурсамж

мэдэхгүй юмаа нэг л их бичмээр санагдсан ч үнэндээ юу бичихээ мэдэхгүй үе та нарт байсан уу?
юутай ч сар шинэдээ сайхан шинэлсэн үү. онд мэнд орж, тарган тавтай хаваржиж байна уу гэж асууяа даа ккк.
хэсэг хүмүүсийн бичлэгийг уншлаа заримд нь үхтлээ инээж, заримаас нь ухаарал олж, заримаас нь нулимсаа барж энэ өдрийг блог уншиж өнгөрөөлөө. гэснээс нэг блог дээрээс өөрийгөө хүү-тэй холбоотой гэдгээ олж мэдлээ whahaha ha аан тийн piglet ягаад тэгж боддог байнаа.
Мэсс-ийн бичлэгүүдийг уншсан чинь оюутан насны хөгжилтэй дурсамжууд орж ирлээ.
анх оюутан болж оччихоод л юугаа ч мэдэхгүй 2 нөхөр цайны газар орж хоол идэх юм боллоо. ядаж нэг ч монгол хүн алгаа тэнд хичээлдээ явцгаасан болтой. бид 2 ч гараад явлаа. хайгаад олдоггүй ээ. Тэгээд
нөгөөх чинь: 2-уулаа хүнээс асууяа гэж байна.
би: харин тиймээ харин цайны газрыг юу гэдийн бэ ?
нз охин: мэдэхгүй ээ, гуанз гэдэг чинь оросоор билүү хятдаар билүү, оросоор байхаа за чи асуу гэж байна.
би болохоор яг тэр талаар нэг онигоо сонсчихсон байсан болохоор: ээ бишээ хятадаар тэгдий ш дээ. онигоо онигоо гээл 2-уулаа өлсөөл баахан явлаа. тэгсэн тээр тэнд ашгүй Cafe гэсэн бичиг олж хараал баярлаал гүйгээд орлоо. тэгээд менюг нь аваад үзсэн чинь ээ бүү үзэгд ямар аймаар үнэтэй юм бэ. 15 гр тахианы махан котлеттой хоол 150 рубль гэнээ. бид 2 за өлсөж байхаар гээл аваад идлээ. тэгээд тооцоогоо хийдээ авсан цайтайгаа нилээд 310 рубль өгөөл гарах гэтэл зөөгч нь лаг гайхаж байна. тэгснээ бид нарыг харж байгаад монгол оюутнуудуу гэж байна. мэддэг ганц хоёр үгний нэг болох да гээл аваад хаяасан чинь толгой сэгсэрч инээж инээж 270 рубль буцаагаад өгч байна. Тэгсэн 2 эгч хоолны грамм үнэ 2-г нь зөрүүлээд ойлгосон байгаа байхгүй юу 150 грам тахианы котлет 15 рубль гэжийсэн байгаан хэ хэ. гэхдээ тэр зөөгч лаг сайн хүн хэ хэ хэл мэдэхгүй 2 бацааны мөнгийг тээл буцаагаад өгч байдаг.
хамгийн эхний онигоо минь энэ байлаа. миний нэг найз дандаа л онигоо болж байдагсан. нэг удаа манай хэд хот үзэхээр гарч л дээ тэгээд шугамын микронд суугаад явжаагаад буудлаа өнгөрөхийг олж харж. тэгээд сандралдаал одоо яахуу гээл энд зогсоод өгөөч гэж хэлж мэддэг хүн байдаггүй. гэтэл ах хүү STOP гээл орилсон байгаам хэ хэ. үүнээс болоод төгсөтлөө STOP гэдэг хочтой байж билээ.
бас нэг танил маань өөрийнхөө хэл мэддэггүйгээс болсон хөөрхөн онигоонууд их ярьна.
эрхүүд сурахаар ирэхэд нь аав нь миний нэг сайн найз байгаа очиж уулзаарай гээд нэг хаяг өгч. энд ирээд мань хүн нөгөө хаягаар яваад очтол аавынх нь найз сайхан хүлээж аваад маргааш амралтын өдөр лагер луугаа явж ногоогоо хураана чи хамт явж агаарт гар гэжээ. тэр үед яахав нэг тийшээ хамт явья гэж хэлжинэ гэж хальт мульт ойлгосон юм шиг байгаан. тэгээд дагаад явжээ.
оросууд чинь ажилсаг хүмүүс найзад маань хоол хийж өгөөд л замаас амар гэж гэртээ үлдээгээд ногооныхоо талбай руу явсан байна. найз маань хэсэг унтаж байгаад бага зэрэг даарч л дээ тэгээд гал түлэхсэн гэж бодоод: айлд арай дураараа юм болох болүү сүх түлээ нь хаана байгааг бас асууяа гээд ногооны талбай руу гүйсэн гэж байгаа. очиод, юу гэж тайлбарлахаа мэдэхгүй аманд орсноор нь :ДОМА ПОЖАР гэсэн чинь гэрийнхэн сандарч гүйлдээл очсон гэжаагаа тэгээд учрыг олоод манай хүнийг шоолж шоолж сүх гаргаж өгөөд түлээ хагалж гал түлэхийг зөвшөөрөөд явж л дээ. найз маань хагалсан модоо янзалж байгаад гартаа том өргөс оруулчихжээ. татаад авч болдоггүй. гүрийх гэхээр өвдөөд байдаг. айлын зүү утасны хайрцаг хаана байгааг яаж мэдэх вэ? ахиал ногоон талбай руу гүйж очиод, бодож бодож: МОЯ РУКА, МАЛЕНЬКОЕ ДЕРЕВО гэсэн чинь саваад унасан гэсэн нөгөө оросууд нь гэхдээ л шууд ойлгоод гарыг нь янзалж өгсөн гэжүүгаа хэ хэ.
энэ мэтчилэн дөнгөж бэлтгэл курсэд сурахаар очиход тохиолддог онигоонууд их шүү.

цасанд (цасны тухай бүх бичлэгээ нэгтгэчихлээ)

цасанд :)
өнгөрсөн шөнийн цасны түүхийг хэлье би
өөрөөсөө чамайг алдчих вий гэж
өдөржин тэнгэрээс гуйсан болохоор
өглөө хүртэл тэр цас бударсаар л байсан
..............................................................
тунгалагаас тунгалаг өвлийн салхинд
туяхан бие илбүүлэн алхахад
туяа татаад хацар минь улаа бутрахад
туйлын их дуртай болохоор
өнгө бүхэн цагаан дээр тодордог шиг
өөрөө би ч бас өвлөөс үзэсгэлэн нэмж
өглөөний жаварт хайруулан алхахдаа
өөрийн мэдэлгүй инээж явдгийг минь чи мэднэ.

энэ л инээдэнд минь чи дурладаг болохоор
эцсийн удаа гэж би цаснаас гуйсан юм.
эргээд өвөл болтол чамайгаа татаж байх
энхрий инээмсэглэл хурааж цуглуулсан юм.


цасанд
цас ороход ямархан байдаг билээ дээ
цагаахан өнгөнд нь сэтгэл ариусдаг бишүү
цахлай үзээд далайчин газар ойртлоо гэж баярлах шиг
цангасан бодлыг тэр цагаан сүү мэт тэтгэдэг билээ.

цайлган бараг л хүүхдийнх мэт инээмсэглэл
царайг минь одоо чимэглэж байгаа, би мэдэж байна
цаана, гудамжны нөгөө захад байгаа хэн ч
цацруулан буй гэрлийг минь олж харна.

цасыг санан бичсэн шүлэг
анхны цасыг хичнээн хүлээдэг байв даа
анхны захиагаа авсан охин шиг баярладагсан түүнд
ахиухан тэгээд намуухан будраарай гэж
арай л түүнээс гуйдаггүй байж дээ

өвлийн эхэн сар барагдлаа шүү дээ
өнгө цагаан чи хаачиваа
өнчин зүрхний гунигийг үргээх үүргээ чи мартчихаад
өрөөлийн зүүдэнд л зөөлөн хаялна уу?

өөдгүй шүү дээ гэж гомдож байтал
өнөөдөр чи хэд хаяллаа
өшөө илүү хэрэгтэй байна шүү дээ надад
өвөл эхлээс удаж байна шүү дээ цас минь

итгэмгүй

итгэмгүй
эвлүүлж хэлсэн үгс итгэмгүй
энд чиний зүрх, миний харцанд гэвч
итгэмгүй
эрээлж бичсэн зурвас бүхэнд
энхрийлэн дуудсан үгс бүхэнд
эргээд харахад сэтгэл өвдөхгүй
итгэмгүй
хурмасттай хураар уралдсан
хорвоог гунигаар дүүргэх нүд
хуурайсаж хатаад, бодлоос холдсон
итгэмгүй
хаяахан дүр чинь үзэгдэх нь
хонгор цээжинд туяа татасхийгээд
хоёр алхам зайтай гэвч холын хол
итгэмгүй

чамдаа би хайртай

хажууханд чи
харж байна уу намайг
үгүй бололтой
................................................
өөдөөс чинь ширтэхэд чи
өршөөнгүй инээсэглэх юм
өнгө өнгийн бодлын чинь
өнцөг булан, эсвэл гүнээс гүнд
өөрийн минь тухай дурсамж байгаа гэдэгт найдаж байна.

дэргэдхэн чи
дэмийхэн хэлсэн бүхэн чинь
сэтгэлд хэвээрээ
.................................................
гунигланхан суухад чи
гурван алхамаас ойртож чадахгүй
холдож бүүр дийлэхгүй
хоргодсон зүрх чинь миний нүдэнд живээд
хоосорсон сэтгэлийг чинь ундаалсан гэж итгэнэ.

энэ чамдаа зориулсан сүүлчийн үнсэлт шиг,
энэ чамдаа өгсөн сүүлчийн шөнө шиг,
энэ чамайг гэсэн миний бодлын эцсийн тасархай
эвий минь, чамдаа би хайртай.......

Сашенька

здраствуй дорогой мой Сашенька!
Прости, что так долго тебя не спомнила. Но прошлоночной сне ты пришёл. И всю ночь о чем то мы беседовали. И вдруг я чувствовала, что я счастлива.......................................................
нэгэн андад ингэж бичмээр санагдтал тийм тодоор түүнийгээ зүүдэллээ.
хонгор саша минь чи одоо хаана юу хийж явдаг болдоо. Урд шөнө ягаад миний зүүдэнд тийм тодоор ирэвээ. чиний тухай дурсахаа ч больсон байсныг уучлаарай. Ор тас мартагдсан мэт байснаа, өчигдөр гэнэт гарч ирж, шөнөжин дагуулж зугаалсан тэр гудамж маш үзэсгэлэнтэй байсан шүү. Бид 2-т ярьж хэлсэн хайрын үг байхгүй ч зүгээр л нэг нэгэндээ дулаан сэтгэлээр ханддаг байсан сайхан дурсамжууд одоо ч сэтгэлд илхэн байна.
Анх оюутан болоод хэлээ ч төдийлөн мэдэхгүй ангийнхнаасаа айж гирэвшдэг байсан жоохон охиныг чи ч бас одоо дурсдаг байх тийм үү. Нэг дотуур байранд амьдардаг байсан маань дотносоход нөлөөлсөн байх даа. Нэг л өдөр сургуулиас байр хүртэл алхаж явахад чи гүйцэж ирж билээ. Тэгээд надаас маш их зүйл асууж, их ч зүйл ярьсан. Тэр үед бүгдийг ойлгохгүй ч чиний яриаг сонсож, харин чи миний ойлгомжгүй орос хэлийг магтан хичээнгүйлэн сонсож явсныг санаж байна. Түүнээс хойш сургууль орох тэр бяцхан жим бидний уулзалтын газар болж дээ. Саша чи санаж байна уу? хамгийн эхний дадлагатай жилийг, тэгэхэд сарын хугацаанд сибирийн өргөн уудам нутгаар аялах бэлтгэлээ чадах ядахаараа хийж хүндхэн цүнхтэй болсон байсан би цүнхээ даахгүй хэнд хандахаа мэдэхгүй гайхаад амьдардаг давхартаа зогсож байхад чи хэний ч гуйлтгүйгээр өөрөө хүрээд ирсэн. тэгээд чи 2 цүнхээ бариад би үүргэвчнүүдээ үүрч чиний усны гүтлыг бариад явж байснаа санаж байна хэ хэ. ямар том гутал байлаа даа. түрийнээс нь бариад явахад газар чирэгдэх гээд хэцүү байж билээ. дадлагын хугацаанд ээж ааваа санаж ганцаардах боломж ч олгоогүй чамд маш их баярлаж байж билээ. Харин дадлагаас буцаж байхад, би маргааш нь монгол руугаа явахаар товлосон тухайгаа ярихад чи дуугайхан хажууд алхаж алхаж, ачааг минь оруулж өгөөд зөөлөн инээмсэглээд гарсан. Тэгээд би чамайг зуны турш хараагүй ээ. Намар нь хичээлдээ очиход ямар сайхан байлаа даа. Ангийн найз нөхөд бас чи. Үнэндээ би хүлээдэг байсаан. Чамайг ямар нэг зүйл хийх боловуу гэж. Харин чи дуугайхан дулаан харцаар харж инээмсэглэхээс өөрөөр надад халдаж байгаагүй ээ. Балчир болоод ч тэрүү элдэв зүйлийг боддоггүй байж. Гэхдээ одоо бодоход бидэнд нэг нэгнээ хүндлэх сайхан хайр байжээ. Чи намайг үнсэх гээд чадаагүй холдсон тэр өдөр миний хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдэнэ. Бас чамтай мөртлөө чамгүй өнгөрөөсөн 5 жил сайхаан. ЧИ сайн яваа гэдэгт итгэж байна. Сонин нь намайг сэтгэл санаагаар тийм ч сайнгүй ийм үед зүүдэнд ирж сайхан дурсамжийг сэдрээн баяр жаргал үлдээгээд явсан чамдаа баярлалаа.
Ер нь ангийнхантайгаа нэг ярьяа. Чиний тухай хэн нэгэн мэдэж байгаа ч юм билүү? чи одоо сайхан гэр бүлтэй хөөрхөн хүүхдүүдтэй аз жаргалтай байгаа байх гэж би найдаж байна.
С уважением твоя Сануся

за тэгээд гэрээ товхинуулж эхлэе дээ.

Шинэ гэрээ хувхай хоосон байлгаж байхаар хуучин тавилгуудаа буцааж орууляа даа хэ хэ. Магадгүй бүүр өмнө нь байсан бичлэгүүдээ өөрөөр олж харах ч юм билүү дээ тээ за эхэлнээ. гэхдээ хойноос нь урагш

миний л дэргэд

дурсагдахгүй дурдатгал
үгүйлэгдэхгүй үнэр
бодогдохгүй болзоо
босоод зугтая ч сэрж чадамгүй зүүд чи

сэтгэлд байраа олж чадахгүй
сэрэл мэдрэмжийн гэрт хорогдсон
сэхүүн занд минь хаяа бүдэрдэг ч
сэмхэн гэтсээр уруулд минь ирж наалддаг үнсэлт чи

хайртай гэдэг үг амнаас алдуурсан
хань татаж би чамаас бас сонсохыг хүссэн
хамаагүй ээ одоо чухал биш
харин харц чинь үргэлж зөөлөн байг
миний л дэргэд......................

четверг, 23 апреля 2009 г.

ганцаардал

ганцхан дусал,
ганцаардлын хэлтэрхийг
гараараа арчих гэж би оролдохгүй ээ
гандаж, өнгө нь гундсан уруулыг
гашуун ч гэсэн тэр л чийглэнэ.

уг нь
урсгаад л баймаар
уруул байтуугай хоолойг минь чийглэхээр ихийг
урь татаад хавар ирж байхад
уй татаад би улам хатна

харц дээгүүр би
хэзээ ч дорой дуугараагүй
харин сэтгэл минь дуу шуугүй
харалган бөгөөд оргилуун хүсэл бүхэн дуусахад
хар бараан басхүү гэгээн гуниг дурьдатгалд автана.

хамгийн эхний бичлэг их гунигтай байхад бичигдлээ. Хачин их ганцаардлаа дийлсэнгүй. Уул нь энд бичихгүй гэж бодож байсан юм. Тайвширч баярлая гээд ядаж надад баяр баясгалан өгдөг байсан хайртай блог маань ч байхгүй.