суббота, 26 февраля 2011 г.

бадаг шүлэг

Бяцхан зүрхэнд
бялуурах бодол
балын амтад уруул зүүдэлсээр нойрсов.....

Барагдаж дуусах залуу нас
Бардамнаж дэвсээр алслахад
Баагих тамхи шиг орхигдсон бүхэн
Бадаг шүлэг, ганцаардах сэтгэлд л үлдэнэ

Ангир залуу цээжинд
Алс хэтийн бодол үгүй л
Амрагаа гээд сонгосон нэг нь
Арван тавны сар шиг үзэсгэлэнтэй гэвч хуурамч л

нар дагах цэцэгс гэлтэй
найр тавих хонгор нас улирахад
намар навчисаа гээх модод шиг
надад юу ч үлдэхгүй би хоосорноо

Ай амьдралын альхан зайнд ухаарал хөвнө вэ

суббота, 12 февраля 2011 г.

Бодолд



Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ

среда, 9 февраля 2011 г.

зүрхний яргуй



эрдүү хонгор хоолойгоор дуу аялахад чинь
энэ л зүрхэнд урь татаж
ирэх хаврын цэцэгсээс урьтан
энгэр цээжинд минь яргуй нахиална

ялдам энхрий нялх үнэр нь
ялгуун торгон мэдрэмж төрүүлж
яг одоо чамд тэврүүлмээр
янагийн сэтгэлээрээ жигүүрлэн би нисмээр

понедельник, 7 февраля 2011 г.

эрэл



магадгүй
маргашгүй үнэн хайртай учраагүй болохоор
манан татаж сэтгэл улам ганцаардана биз....

од гаригсын эрхшээл дор
оюун бодол хаашаа ч юм хөврөхөд
огт танихгүй ертөнцөөс би дурлал хайна...