понедельник, 16 мая 2011 г.

бахарлын шүлэг

найган ганхах цэцэгс дунд
намайгаа байна уу гэж хардаг ээжтэй болохоор би гунддаггүй
намрын навчис шиг сэтгэл хагдрахад
нахиалах хаврыг сануулдаг аавтай болохоор би сөхөрдөггүй

зуу зуун шөнийн цэнгэл ухаан сарниулан дуудавч
зулай дээр минь гишгэж төрсөн ахтай болохоор би алдардаггүй
зуурдынх л байх хувийн жаргал намайг хоргоовч
зул цэцэгс шиг дүү нартай болохоор би түүнд төөрдөггүй

талын салхинд шавхуурдуулах өвс шиг налахад
тариан түрүү мэт нэгнээ түшдэг нөхөдтэй болохоор би унадаггүй
таниж чадаагүй зүрх алдааг тохоод холдоход уучлах
танхил хонгор сэтгэлтэй болохоор би удаан гунигладдаггүй ээ

эрүү цагаан болжмор жиргэж нойр сэргээх хүртэл
элдэвийг зүүдлэн хар дарлаа ч
Эрээн бараан орчлонгийн эргүүлгэнд төөрлөө ч
эргээд очих нутагтай болохоор би .................