четверг, 4 июня 2009 г.

чимээгүй

чиний нүдэнд би хэн болж харагдсан бэ?
чимээгүй хэлээд хэрэггүй айж байна би
чин үнэн үгсээ харин одонд хэлээрэй
чихэнд минь тэр ирж шивнэг

тэргэл саранд ч бас хэлээрэй
тэнгэр ширтэж нойр хулжин ганцаардахад
тэртээ дээрээс надад хань болдог байсан болохоор
тэр миний итгэлт найз

хэрэвээ тэднийг үүл далдалсан байвал
хэрэгт дуртайгаар нь салхинд хэлээрэй
хэрж хэсэж явсаар тэр намайг олно
хэрэггүй үгс олныг нэмнэ байх л даа хамаагүй

магадгүй би сэтгэлд чинь хүрээгүй болов уу?
мартаж чадаагүй гунигийг чинь үргээгээгүй болов уу?
маргаж би өөртэйгээ тэмцэлдэн байхад
маргааш уулзанаа гэсэн үг чинь санаанд байна.

дурласан гэж би хэлэхгүй ээ, гэхдээ
дуугүй дэргэдүүр чинь өнгөрч чадахгүй нь
дуу болгон хайрын дуу шиг уянгатай байна
дурлал байгаасай, би хүсэж байна

ккккккккккккккккккк би ч бичих чадвар 0 болжээ. гэхдээ сайхан байнаа, жаргалтай байна. Энэ миний хүлээсэн учрал байгаасай гэж хүсэж байна.