среда, 27 июля 2011 г.

сэтгэлээ нимгэлэхсэн

Сэтгэлээ нимгэлж бодлоо хөнгөлж
сэмхэн хэн нэгэнд дурламаар байна
сэрэхүй мэдрэхүй минь унтаж орхиод
сэжүүр нь олдохгүй уйтгарын хөнжилд би дарагдчихаад байна.

среда, 20 июля 2011 г.

Сэтгэл нэгэнтээ машид уяасав



Сэтгэлд торж үлдсэн итгэлийн өчүүхэн тэр хэлтэрхийг өөрийн гэрлээр ивээн тэтгэх гэсэн мэт зуны цэнгэг агаарыг бүлээцүүлсэн илч гэрлээ түгээх наран ахай минь сайн байна уу. Орчлон ертөнцийн гоо үзэсгэлэн чиний бидэнд илгээх цацраг бүрээс улам л үзэмж нэмэн өнгө засах нь амьдрал хичнээн сайхан гэдгийг хүн бүрт мэдрүүлдэг гэж би боддог. Яагаад ч юм би өнөөдөр зөвхөн сайн сайхан бүхнийг бодохыг хүссэндээ тэнгэрээс биднийг ивээн харах нар чамайг магтлаа. Өглөө сэрэхэд миний уруул дээр инээмсэглэл наалдчихсан байсан. Сайхан зүүд зүүдэлжээ. Эсвэл угаас зүрх сэтгэл минь илааршин эдгэж, санаанд үлдсэн муу муухай бүхэн арилаад өглөөний наран адил дулаахан бодлууд л надад үлдсэн болохоор тэрүү. Угаас наран мандахын өмнөх тэрэн зуур хүйтэрдэг шиг миний сэтгэл даарчихсан байсан тэр л өдрүүд надаас хэсэг зуур ч болов холдон одсныг би мэдэрч байна. Хувьхан хүнийхээ жаргал зовлонг эдлэхээс хэтрэхгүй ядруу миний дотор хичнээн өнгө будаг багтдагийг нар, цас, навч, сар 4 л мэднэ. Өмнөх бичлэгүүдээ уншиад нарнаас бусад бүх үнэнч найзууддаа сэтгэлээ уудалснаа мэдлээ. Нар минь хамгийн үнэтэй зүйлээ хүн хайхралгүй үлдээх тохиолдол байдгийн нэг энэ байх. Гомдоогүй биз дээ баярлах.
нэг хэсэг юу ч бичиж чадсангүй. гэхдээ Нар, Сар, Навч, Цас энэ хорвоог чимсээр байхад би бичсээр байх болноо баярлах.

понедельник, 16 мая 2011 г.

бахарлын шүлэг

найган ганхах цэцэгс дунд
намайгаа байна уу гэж хардаг ээжтэй болохоор би гунддаггүй
намрын навчис шиг сэтгэл хагдрахад
нахиалах хаврыг сануулдаг аавтай болохоор би сөхөрдөггүй

зуу зуун шөнийн цэнгэл ухаан сарниулан дуудавч
зулай дээр минь гишгэж төрсөн ахтай болохоор би алдардаггүй
зуурдынх л байх хувийн жаргал намайг хоргоовч
зул цэцэгс шиг дүү нартай болохоор би түүнд төөрдөггүй

талын салхинд шавхуурдуулах өвс шиг налахад
тариан түрүү мэт нэгнээ түшдэг нөхөдтэй болохоор би унадаггүй
таниж чадаагүй зүрх алдааг тохоод холдоход уучлах
танхил хонгор сэтгэлтэй болохоор би удаан гунигладдаггүй ээ

эрүү цагаан болжмор жиргэж нойр сэргээх хүртэл
элдэвийг зүүдлэн хар дарлаа ч
Эрээн бараан орчлонгийн эргүүлгэнд төөрлөө ч
эргээд очих нутагтай болохоор би .................

суббота, 23 апреля 2011 г.

How i met your father

за сайн байна уу. ойрн үед би гэдэг хүн англи хэлнийхээ дуудлагыг сайжруулх, ярианы хэл сайн ойлгодог болох гэж киноо их үзэж байна л даа. Тэгээд өвөл амралтаараа очихдоо дүүгээсээ залуусын дунд алдартай болоод байгаа How i met your mother гэдэг цувралыг авсан юм. эхлээд үзэхдээ инээгээд л хошин зарим хэллэгийг нь ойлгохгүй байдаг байлаа. одоо байнга үзсээр бараг бүгдий нь ойлгодог болсон. Энэ кинонд гол дүрийн залуу ирээдүйд хүүхдүүддээ ээжтэй нь хэрхэн танилцаж байснаа яриж байгаагаар гардаг. Нэг анги дээр нь Тэд аав ээж 2 нь салсныг сонсоод та 2 яаж танилцсан юм бэ гэж асуухад нь Баранд л гэсэн ганц хариулт ирэхэд Тэд хүүхдүүддээ өөрийн түүхийг заавал ярина гэсэн шийдвэр гаргадаг. өнгөц харвал зүгээр л залуусын амьдрал харуулсан инээдмийн цуврал шоу мэт боловч хүн өөрийн ханиа сонгохдоо хичнээн олон талаас нь харж, зөв сонголт хийхийн тулд ямар олон удаа алддаг болохыг харуулсан. Гэр бүл болно гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг хэлэхийг оролдсон юмуу даа. Хэрэвээ хүн болгон Тэд шиг өөрийн ханиа олж авахын тулд хичнээн урт зам туулснаа бодож, үр хүүхэддээ ярьж байвал яаравчлан хуримаа хийгээд салж сарних асуудал багасах мэт хэ хэ. Би лав ер нь хүүхдүүддээ аавтай нь танилцахын тулд хэр их зам туулснаа ярина гэж бодож байна ккккк. 1001 шөнийн үлгэр болчуул яанаа түй түй кккк. Нээрээ энэ шоуг үззэгүй бол үзээрэй их хөөрхөн миний хамгийн дуртай зүйлсийн нэг болоод байгаам. Гэснээс би ёстой засрахгүй ээ шоуны дүрнүүдээс надад Барни хамгийн их таалагдаад байгаа муу залуус яагаад ийм хот байдым надад хэлээч :P.
http://www.howimet.ru/online/online_6.php

среда, 30 марта 2011 г.

хонгор бүсгүй минь

Хонгор бүсгүй минь
Хол газрын айлчин чамайг л гэж тэмүүлэх
Хорин хэдэн нас чинь даанч сайхан юм

Анхилуун хаврын салхи
Амраг сэтгэлд уруу татавч
Арван зургаат шиг чи догдлохгүй
Анхны бороонд чи тэгтлээ баярлахгүй

дэггүйтэж гүйдэг нас улирч
дэндүү гэнэн инээмсэглэл уруулаас холдоод
дэнжийн цэнхэр яргуйхан биш
дэгжин улаан сарнай болжээ чи

хөнгөн зөөлөн алхаагаар зөрж өнгөрөхдөө
хүн хүний харцыг булааж
хүсээгүй ч дурлалд дуудахдаа
хүрэн зүрхээ яагаад цоожлоно вэ

хэрэггүй дээ бүсгүй минь
хэлтгий шүү охин заяа гэх
хэний ч үгийг бүү сонс
хэрвээ хүсвэл дуул, бүж, уйл, инээ

дурлаад дараа нь шанал,
дурсамж гэдэг сайхан зүйл
дуу, хөнгөн вальсын аяанд чи догдлохоо болиход
дун цагаан гоо даль чамайг тэр л тэтгэнэ


Хонгор найз минь чамдаа зориулж бичлээ баярлах нээрээ бодоод байхад бидний хорин хэдэн нас ахиж олдохгүй шүү дээ. гэхдээ толгойгоо бүрэн алдаваа ккккк

суббота, 26 февраля 2011 г.

бадаг шүлэг

Бяцхан зүрхэнд
бялуурах бодол
балын амтад уруул зүүдэлсээр нойрсов.....

Барагдаж дуусах залуу нас
Бардамнаж дэвсээр алслахад
Баагих тамхи шиг орхигдсон бүхэн
Бадаг шүлэг, ганцаардах сэтгэлд л үлдэнэ

Ангир залуу цээжинд
Алс хэтийн бодол үгүй л
Амрагаа гээд сонгосон нэг нь
Арван тавны сар шиг үзэсгэлэнтэй гэвч хуурамч л

нар дагах цэцэгс гэлтэй
найр тавих хонгор нас улирахад
намар навчисаа гээх модод шиг
надад юу ч үлдэхгүй би хоосорноо

Ай амьдралын альхан зайнд ухаарал хөвнө вэ

суббота, 12 февраля 2011 г.

Бодолд



Өвөл
Цонхоор харлаа
Цонхигор цагаан хус ганцаардан гуниглахад
Цас түүнийг гунигийг хуваалцах гэхдээ
Цан хүүргээр чимэх нь үзэсгэлэнтэй

Хавар
Салхивчаа онгойлголоо
Салхи жихүүн ч цаанаа анхилуун үлээж
Саравчны дэргэдэх улиас гөлөглөж, зүлэг нялхран
Санааны мухраас бодол цувуулан сэмрүүлнэ

Зун
Хаалгаа нээлээ
Хаяаагаар нэг ургасан цэцэгс
Хамар цоргион сайхан үнэрээ түгээж
Хаа ч юм орхигдсон дурсамж сэргээнэ

Намар
Навчис шаргалтан хөл доороос ээнэ
Нар харин дээрээс бүүдгэрхэн
Надаас ахиад нэг жилийг авч одохдоо
Найрсаг байх гэж байдгаараа хичээнэ

среда, 9 февраля 2011 г.

зүрхний яргуй



эрдүү хонгор хоолойгоор дуу аялахад чинь
энэ л зүрхэнд урь татаж
ирэх хаврын цэцэгсээс урьтан
энгэр цээжинд минь яргуй нахиална

ялдам энхрий нялх үнэр нь
ялгуун торгон мэдрэмж төрүүлж
яг одоо чамд тэврүүлмээр
янагийн сэтгэлээрээ жигүүрлэн би нисмээр

понедельник, 7 февраля 2011 г.

эрэл



магадгүй
маргашгүй үнэн хайртай учраагүй болохоор
манан татаж сэтгэл улам ганцаардана биз....

од гаригсын эрхшээл дор
оюун бодол хаашаа ч юм хөврөхөд
огт танихгүй ертөнцөөс би дурлал хайна...

пятница, 28 января 2011 г.

Уугих тамхины утаанаас
Ургуулан үзсэн дүрс
Урдын гуниг болов уу?
Уг нь би чамайг санаагүй

Хэлэх үгсээ
Хэцэн дээр ганц нэгээр нь хатаагаад
Хэтэрхий хурц наранд шатахаас өмнө
Хэн нэгэнд уншуулахсан

Хэлбэр хоосон ............

ганцаардал

Өр нимгэн сэтгэлийнхээ
Өнгө будаг хичнээн олонг
Өрөөл бусдад үзүүлэхгүй
Өөртөө л хадгалж явах
үнэхээр хэцүү............

Өндөр барилга эргэн тойронд хүрээлж
Өглөөний нарыг харуулахгүй
Өсөхөөс эхлээд
Өөр ертөнцийг мэдэхгүй

Өргөс мэт хурц харцтай нүднүүд
Өөдөөс, ардаас, хаа нэгтэйгээс ширтэхэд
Өршөөл гэж мэдэхгүй энэ хотод
Өнчин гэдгээ улам ойлгоно....

вторник, 25 января 2011 г.

нэгэн асуулт....................

агаар мандалд хөрвөөн зугаацагч
рашаан усны шидийг агуулагч нь
идэр залуу насныхаа өнгөөр гайхуулж
урьдын гунигийг огоорон
нисэн дүүлэн явахдаа түүнийг
саруул талаар нэг хайв
аврага моддоос асуув
нуур, цөөрмөөс ирэв
асуулт болгон хариултгүйд
асгаруулан уйлахаар нулимс нэрнэ.

харин асуулт хүлээлт болов уу :)


үргэлжилэл хэсгийг энд.