среда, 30 марта 2011 г.

хонгор бүсгүй минь

Хонгор бүсгүй минь
Хол газрын айлчин чамайг л гэж тэмүүлэх
Хорин хэдэн нас чинь даанч сайхан юм

Анхилуун хаврын салхи
Амраг сэтгэлд уруу татавч
Арван зургаат шиг чи догдлохгүй
Анхны бороонд чи тэгтлээ баярлахгүй

дэггүйтэж гүйдэг нас улирч
дэндүү гэнэн инээмсэглэл уруулаас холдоод
дэнжийн цэнхэр яргуйхан биш
дэгжин улаан сарнай болжээ чи

хөнгөн зөөлөн алхаагаар зөрж өнгөрөхдөө
хүн хүний харцыг булааж
хүсээгүй ч дурлалд дуудахдаа
хүрэн зүрхээ яагаад цоожлоно вэ

хэрэггүй дээ бүсгүй минь
хэлтгий шүү охин заяа гэх
хэний ч үгийг бүү сонс
хэрвээ хүсвэл дуул, бүж, уйл, инээ

дурлаад дараа нь шанал,
дурсамж гэдэг сайхан зүйл
дуу, хөнгөн вальсын аяанд чи догдлохоо болиход
дун цагаан гоо даль чамайг тэр л тэтгэнэ


Хонгор найз минь чамдаа зориулж бичлээ баярлах нээрээ бодоод байхад бидний хорин хэдэн нас ахиж олдохгүй шүү дээ. гэхдээ толгойгоо бүрэн алдаваа ккккк