среда, 11 апреля 2012 г.

Яг одоо



Яг одоо чамайг тэврэмээр байна
Ямар ч үнээр байсан би айхгүй
Яагаад гэж асуувал хариулья
Ягаан уруул минь улаан будагт хучигдаж
Янаг инээмсэглэл бүгдэд тараахаас өмнө
Яг одоо чамайгаа тэврэмээр байна

Үнсэлт минь
Үнэн гэдэгт чи минь итгэнэ
Үгний сайхан, харцны халуун
Үйл хөдлөл бүхэн минь чамд зориулагдаагүй ч
Үүрээр орхиод гарахдаа үнссэн
Үнсэлт минь шудрага гэдгийг чи мэдэрнэ

Хэзээ ч гэж хэлээгүйн чинь төлөө
Хэнд ч би чамайгаа алдмааргүй байна

понедельник, 9 апреля 2012 г.

Миний сэтгэлийн гүнд

Миний сэтгэлийн гүнд цас орно
Минчийж улайсан хацрын гоод
Мэлмэрэх нулимсны ариунд тайтгарч
Миний сэтгэлийн гүнд цас орно

Будан татсан өнгөрснийг далдалж
Буйдхан даруу ертөнцийг минь чимэж
Буурал нэгний үнэн үгсийг шивнэх мэт
Будран орох цасан ширхэг

Ертөнцийг үзэсгэлэнг би чамаас л мэдрэнэ
Ер бусын мөрөөдөл, итгэлийг чамаас л авна
Ерөндөггүй хор дурлалын зовлонг минь
Ердөө усны царцсан ганц дусал чи нимгэлнэ.

Хаварт би чам шиг дургүй ээ

сэвсгэр зөөлөн цас минь
сэмэрч урагдсан бүхнийг минь далдаж
сэтгэлийн минь цонхыг улам цантуулаач
сэвгүй бүхнээ би бусдад харуулмааргүй байна.

хаварт би чам шиг л дургүй
хайлахад чинь би хамт хайлаад
хайрын тухай мөрөөдөлд
хамаг бүхнээ дэлгэчихдэг болохоор

хаварт би чам шиг дургүй ээ

Гуниг



Сэргэлэн салхины сэвшээнд
сэмрээд байгаа үүл нь
сэрээхээс нааш надад ирдэггүй
сэтгэлийн хэдэн үгсийг минь улам далдлана

Үүл хураан цуглуулж
өрөөний минь дээр бороо асгаруулдаг асан гуниг
үүлэн чөлөөний нарны цацрагын хэлтэрхийнд дурлаад
өөрөөс минь түрхэн сэтгэл буруулсан байна.

Өгүүлэх үг минь улам бүр эгшигээ алдаад
үгүйлээд ч байгаа юм шиг түүнийгээ би /миний гунигийг /