вторник, 3 ноября 2009 г.

алдарсан итгэлийн үг

шөнө дөлөөр чи минь дагуулж ирдэг
сүрчигний үнэр хэдийн танил болжээ.

шүүж тунин чамдаа гоморхож чадахгүй нь
сүүлийн хэдэн үгсээ энд хэлхэе дээ

сүүдэр унаж зурхлэхгүй хайраа цэглэж
сүү дусаан уруулыг чинь ариулаад
сүүрс алдахын зуур ганцхан үнсээд
сүр дулиан хэрүүл хийлгүй би чинь явья даа

бүсгүйн гоод сэтгэл татагдан
бүгдийн адил чи нэг л алдсан бол
бурууг би хэнд ч юм өгөөд
бурханд хайраа даатгаж чамайгаа уучлах байлаа, гэвч

бор хоногийг тоолон догдлох чи
буцааж чадахгүйгээр сэтгэлээ түүнд өгөөд
буртаглаж үнэтэй бүхнээ түүнээр сольсон болохоор
бүлээн нулимсаа ч би чамаас харамлаж байна

амласан үгийг чинь сануулж зовоохгүй ээ
ахиад надад ирлээ ч би сэтгэлийг чинь авахгүй
алдаж онож амьдрах хорвоо юм болохоор
аз жаргал хүсэе дээ чамдаа баяртай.