пятница, 29 мая 2009 г.

хязгааргүй гуниг зүрхийг эзэмдэхэд
хэнзхэн ирсэн дурлал түүнийг улам лавшруулна
хэний ч билээ гуниг шаналал болж
хэлсэн үгээ өөрөө би мартаад
хээрийн салхи амьсгалгүй болж
хэтэрхий холын од надад хайр амласан

хэлэе гээд хэлж чадахгүй үг
хэнхдэг цээжинд хураад....
хэлгүй би

алдуурчихдаг байсан хүсэл
амьдралгүй болсон......
амраглалгүй би

уйлая гээд гарахгүй нулимс
урууланд чинь шингээд....
ухааралгүй би

хэтэвчинд явдаг чиний зураг
хээ ч сууж амжаагүй шинэхнээрээ
хэний ч билээ гомдлын нулимсанд угаагдсаар
хэт танил дүр чинь харин сарнисан байна.

сэтгэл минь зүрх минь хөөрхий оюун бодлоо өрөвдөөч.

среда, 27 мая 2009 г.

залуу хархүүд

даарч байна уу гэж түүнээс битгий асуу
дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга
дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр
дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ

шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй
шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй
ширтэх харцнаас чинь гал олж харвал
шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна.

харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамд эзэмдвэл
харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай
хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй
хайлган сэтгэл нь хөрчихвөл буцааж өрдөхөд хэцүү

хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ
хэрэггүй үгэнд булагдсан сэтгэл нь нээгдэхгүй
хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй
хэнз цэцэг шиг болгоно чи түүнийг.

вторник, 19 мая 2009 г.

хайртай
хайртайн учир хагацая даа
хайртай юу?
харин тиймээ холдоё доо


үлдсэн гуниг

нулимсанд дэвтсэн шүлэг нэгийг тэрлэлээ
нуугаад яахав дээ чиний тухай тэр
нурам болтлоо шатчихсан ч миний хүслийг
нуур халгиах их усан ч дарж дийлэхгүй ээ, гэвч

нуугданхан эс бөгөөс тааваар
нугас ангир шиг жаргалдаа умбасан сэтгэлийг
нутаг ойр ч заяа хол орчлонд
нууц амраг гэх 2 л үг
нүүрс хийж өрдөөд ч цогшихгүй болтол унтраалаа.
нүүгээд одсон миний хойноос
нүцгэн мөчрөөр зуураад яахав дээ
баяртай.

воскресенье, 17 мая 2009 г.

хөгжим амьдралын чимэг

хүний сайхан сэтгэл, хорвоогийн гоо үзэсгэлэнг магтан дуулах гэж яруу найраг, уянгалаг хөгжим үүссэн байх тийм үү? өчигдөр улсын филармонид Морин хуурь чуулгийн ятгачин Мөнхтогтохын тайлан тоглолтыг үзлээ. Ариус нь жинхэнэ утгаараа ариусавшд хэ хэ

Мөнхтогтох бүсгүй гайхалтай чадварлаг хөгжимчний дээр эмэгтэй хүний эхэмсэг гоо сайхныг өөртөө бүрэн шингээсэн хүн юм. тайзан дээр бие авч явах байдал хөгжмийн яруу хэмнэлээр найган ганхах нь хараа салгаж боломгүй. Эмэгтэй хүний хувьд намайг цагаан атаархал түүний сайхан бүхнийг харж сонсож байгаадаа бахдах сэтгэл нөмрөн авч байлаа. Тоглолт Төрийн соёрхолт хөгжлийн зохиолч Жанцанноровын өгүүлэмж хэмээх Мөнхтогтоход зориулан бичсэн аялгуугаар эхэлсэн. Дараа нь хятадын ард түмний оюуны гайхамшгийн нэг болох Хос эрвээхэй аялгуу гайхалтай. Миний хувьд тоглолтын оргил үе нь ятгачин бүсгүйн Арга билиг этно жазз хамтлагтай тоглосон Хулсан таашуур /ардын дууг шинээр найруулсан/ байлаа. сонсоод эхлэнгүүт л зүрх булиглаж сэтгэл өндөлзөөд ирсэн. энэ гайхалтай бүсгүйг харж, сайхан аялгуу сонсож суухдаа эвлүүлсэн хэдэн үгээ бичие.
Ялдам эхэмсэг бүсгүй минь
ятгын чинь аялгуунд ухаан санаа минь
яруусан яруусан цэлмэж
яахын аргагүй ариусаад байна.

эгэлгүй гоо үзэсгэлэнг олж хараад
эцэлгүй түүнээр өөрийгөө чимсэн нь
эрээн чамин бүхнээр бие тордсоноос
эрх биш илүү байна биш үү

туяахан энхрий гарын үзүүрээс
тунгалаг эгшиг танхимаар цацарч
тунирхаж гомдоод үймэрсэн сэтгэлд
тунаж үлдсэн бүхнийг сарниалаа.

цагаан атаархал намайг эзэмдэж байгааг
цайлган бодлоор чи уучлаарай
цангаж байсан хайрын үлгэрээр минь
цатгалан санагдтал уярааж өгсөнд баярлалаа.

ойрд нээрээ нээх сайхан романтик зйл хүсээд бачуураад байсныг минь мартагдуулсан шүү энэ тоглолт, эсвэл бүүр сэдрээсэн ч юм болов уу. Юутай ч сэтгэлийн их баяр цэнгэлийг мэдэрсээн.

суббота, 9 мая 2009 г.

летят журавли

Сайн байцгаана уу? та бүхэндээ Агуу их ялалтын баярын мэнд хүргэе. Өчигдөр нэг найзад амалснаараа "летят журавли" киноны дууг чадан ядан орчууллаа. гайхамшигтай кино үзээгүй. мэдрээгүй хүн гэж бараг үгүй биз дээ.

"журавли"
Мне кажется порою, что солдаты,
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей.

Они до сей поры с времен тех дальних
Летят и подают нам голоса.
Не потому ль так часто и печально
Мы замолкаем, глядя в небеса?

Летит, летит по небу клин усталый,
Летит в тумане на исходе дня,
И в том строю есть промежуток малый,
Быть может, это место для меня.

Настанет день, и с журавлиной стаей
Я поплыву в такой же сизой мгле,
Из-под небес по-птичьи окликая
Всех вас, кого оставил на земле.

Мне кажется порою, что солдаты,
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей...

Тогоруун цуваа

Хэзээ ч юм эх орныхоо бус
хүний нутгийн газарт унасан цэрэг эрс
цуст талаас эргэж ирээгүй тэр эрс
цагаахан тогоруунууд болон хувирсан юм шиг хааяа надад санагддаг.

тэд холын хол тэр үеээс одоог хүртэл
тэнгэрээр дүүлэн бидэнд дуугаа хүргэнэ
тийм л болохоор магадгүй бид
тэнгэр лүү харахдаа гуниглан дуугаа хураана бишүү

өндөр тэнгэрээр ядарсан цуваа ниссээр
өдөр дууссан ч манан дунд ниссээр
бас энэ цуваанд хэсэгхэн зай бий
магадгүй миний байр тэр үлдсэн юм уу?

тиймээ би яг л ийм манант тэнгэрээр
тогоруун сүрэгтэй нисэх тэр өдөр ирнэ
тэгээд тэнгэрээс шувууны хоолойгоор
тэртээд газарт үлдээсэн бүхэндээ мэндчилнэ.

Хэзээ ч юм эх орныхоо бус
хүний нутгийн газарт унасан цэрэг эрс
цуст талаас эргэж ирээгүй тэр эрс
цагаахан тогоруунууд болон хувирсан юм шиг хааяа надад санагддаг.

яасан сайхан үгтэй дуу вэ. үгийг нь нээх анзаардгүй байж. яг ингээд сонсоод үгийг нь ойлгоод мэдрэхээр сэтгэлд их гүн хүрж байнаа.
орчуулгыг улам сайжруулах талаар саналаа хэлээрэй.

http://www.youtube.com/watch?v=yB1J7JBszys дууны линк. Киноог үзээгүй хүмүүс олж үзээрэй гэж зөвлөж байна. харамсахгүй ээ.




вторник, 5 мая 2009 г.

я морячка ты моряк

я морячка ты моряк,
я рыбачка ты рыбак ийм үгтэй нэг орос дуу байдагдаа өнөө шөнийн 4 цаг сэрээл гэрийнхээ усыг шавхаж байтал дандаа энэ дуу л аманд ороод байлаа. кккк. энэ шөнө нээрээ нөгөө ариус чинь лусын дагина болохоо шахлаа.

нийлээн орой болтол сууж ажиллаад шөнө 2 цагт орондоо ороол сайхан унтаж эхэлж байтал хүржигнэн урсах хүрхрээ зүүдлэгдэв. аав ээж 2 унасан нуурынх нь эргээр гүйлдээл алчуураар байлдаж байнаа. Инээд хүрээл юун том хүмүүс хн надаас ч дор ухааны юм бодоол гэвтжийсэн чинь ээж oh my good гээл хашгирлаа. аав ч нойтон алчуураар аваад хаяалаа гээл цочиод өндийсөн чинь Жорлонгийн хоолой задраад нөгөө хүрхрээнээс илүү хүржигнэтэл урсаж байнаа. Аав ээж 2 хөөрхий өөрсдөө болчино гэж бодсиймуу сэрээгээгүй байгаам даа. Би ч олго үсрээд очлоо. аз болж удаан унтаагүй болохоор сэргэг байна шүү. Дүү бол хурхираал унтаастай. Бидэн 3-уулаа байгалийн тэр хүчирхэг үзэгдлийг дийлэхгүй нь тодорхой боллоо. ээж туслах хүч авчирахаар Сантехникийн Мотрёснууд луу гүйгээстэй. гарах замдаа дүүг дуудаж сэрээгээд нэмэлт хүч ирсэн боловч агуу хүрхрээнээс олгойдох ус дийлдэшгүй ээ. аль хэдийн хөлөг онгоцны байдалтай болсон байрныхаа гал зуух коридорыг авралгүйд тооцож, бусад өрөөнүүдийг авран хамгаалах ажилд орлоо. шагай татсан цэв хүйтэн ус. Хөөрхий тэр Жек ямар их даарсан болоо /титаникийн кккккк/ элийрэл эхэлжийнэ шүү ухааны юм бодоол ажиллаж байтал ашгүй угаасаа бүх зүйлийн аварлын од ээж туслах хүч авчирч асуудлыг шийдлээ. ингээл бага зэрэг тайвширч авсан бас ус бага зэрэг бүлээсэж би гэдэг морячка ус шавхах үндсэн ажилдаа ороол дуугаа дуулаал мөлхөж өглөө дөө. Ингэтэл 6 цагт тавьсан сэрүүлэг дуугарч буцаж унтах ямар ч шаансгүйг дуулгаж байгаам даа. 2 цаг унтжээ. Заа ядын тээ. Оюутан байхад огт нойргүй хэд ч хоножийлоо. Одоо санахгүй байхыг бодуул бүүр болохоо байсан байжээ:р. ккккк доод айлын ах намайг лусын дагина гэж боддог байхаа хэ хэ манайд үе үе орж ирнээ. дандаа л ус алдсан шалтгаанаар хэ хэ. би тээл гэмтэй хүн чинь өөдөөс нь аягүй сайхан инээмсэглэх хэрэг гаржаагаам чинь.
За эндээс дүгнэсэн нэг зүйл нь 8-хан жилийн өмниө ашиглалтанд орсон энэ байшингийн хоолой зэвэрч идэгдээд юу ч үгүй болно гэдэг. Шинэ үеийн барилгуудын чанар ямар байгааг харуулжиина тийм үү? хн Одоо баригдаж байгаа илүү дээр болуудаа? Саяхан 2 ч найзынх ээлжлээд усан сантай болсон гэсэн. 3 дахь нь би акварумд амьдрахаа шахлаа. Сайн үзэж судлаж байр сонгоорой доо залуусаа. Бас нэг зүйл байрны жижүүр ямар үүрэгтэй вэ. Байранд нэг айлд манайх шиг зүйл болж нэг юм нь дэлбэрээд ус алдаад дотоод давхарыг олон айлуудыг хохироож байна гэж бодий. Гэтэл подвал руу ороод хаачиж болохоор байхад байрны жижүүрт нь түлхүүр байхгүй байх юм. миний бодлоор харин ч түлхүүртэй иймэрхүү тохиолдолд анхан шатны зүйл хийж чаддаг аль рулийг хаашаа мушгихаа мэддэг баймаар байх юм. эсүүл энэ хүмүүст итгэж болдүүмүү. Итгэхгүй бол ажиллуулахгүй л байна биз дээ. За ариус нь шөнийг ингэж өнгөрөөлөө. ажил дээр унаад өгөхгүй бол сайн л байна доо. Одоо ч нас яваад нэг шөнийн нойр ч хэцүүхэн даваа болцон шүү дээ.