среда, 20 июля 2011 г.

Сэтгэл нэгэнтээ машид уяасав



Сэтгэлд торж үлдсэн итгэлийн өчүүхэн тэр хэлтэрхийг өөрийн гэрлээр ивээн тэтгэх гэсэн мэт зуны цэнгэг агаарыг бүлээцүүлсэн илч гэрлээ түгээх наран ахай минь сайн байна уу. Орчлон ертөнцийн гоо үзэсгэлэн чиний бидэнд илгээх цацраг бүрээс улам л үзэмж нэмэн өнгө засах нь амьдрал хичнээн сайхан гэдгийг хүн бүрт мэдрүүлдэг гэж би боддог. Яагаад ч юм би өнөөдөр зөвхөн сайн сайхан бүхнийг бодохыг хүссэндээ тэнгэрээс биднийг ивээн харах нар чамайг магтлаа. Өглөө сэрэхэд миний уруул дээр инээмсэглэл наалдчихсан байсан. Сайхан зүүд зүүдэлжээ. Эсвэл угаас зүрх сэтгэл минь илааршин эдгэж, санаанд үлдсэн муу муухай бүхэн арилаад өглөөний наран адил дулаахан бодлууд л надад үлдсэн болохоор тэрүү. Угаас наран мандахын өмнөх тэрэн зуур хүйтэрдэг шиг миний сэтгэл даарчихсан байсан тэр л өдрүүд надаас хэсэг зуур ч болов холдон одсныг би мэдэрч байна. Хувьхан хүнийхээ жаргал зовлонг эдлэхээс хэтрэхгүй ядруу миний дотор хичнээн өнгө будаг багтдагийг нар, цас, навч, сар 4 л мэднэ. Өмнөх бичлэгүүдээ уншиад нарнаас бусад бүх үнэнч найзууддаа сэтгэлээ уудалснаа мэдлээ. Нар минь хамгийн үнэтэй зүйлээ хүн хайхралгүй үлдээх тохиолдол байдгийн нэг энэ байх. Гомдоогүй биз дээ баярлах.
нэг хэсэг юу ч бичиж чадсангүй. гэхдээ Нар, Сар, Навч, Цас энэ хорвоог чимсээр байхад би бичсээр байх болноо баярлах.

3 комментария:

Chimgee Mongol комментирует...

нээх хөөрхөн ш дээ.. тиймээ нар илчээрээ дулаацуулсан, гэгээн сайхан өдрүүд сэтгэлүүдэд минь зөндөө байх болтугай :)

Анонимный комментирует...

Sain uu? Uchriig ni olj unshwal saihan bichleg baina. he he Chamd bolood buhii l humuust az jargal husye.

NRG комментирует...

Ямар авьяастай юм бэ гоё гоё бичлэгүүд байнаа