среда, 27 мая 2009 г.

залуу хархүүд

даарч байна уу гэж түүнээс битгий асуу
дахиад хэзээ уулзах вэ гэж түүнийг бүү сандарга
дан цамц, туяахан бэлхүүсээр нь тэвэр
дандаа хамт шүү гэж чихэнд нь шивнэ

шивнэх үгсийн чинь дулаанд тэр даарахгүй
шиврэх бороо ч түүнд хүйтэн санагдахгүй
ширтэх харцнаас чинь гал олж харвал
шинэхэн өглөө бүрийг чамтай угтаж чадна.

харин өчүүхэн ч гэсэн эргэлзээ чамд эзэмдвэл
харуй бүрийгээс өмнө гэрт нь хүргээд буцаарай
хайртай гэдэг үгийг цухуйлгаад ч хэрэггүй
хайлган сэтгэл нь хөрчихвөл буцааж өрдөхөд хэцүү

хэзээ ч юм түүнтэй учрах хайрыг бүү сэвтээ
хэрэггүй үгэнд булагдсан сэтгэл нь нээгдэхгүй
хэний ч юм үнэнч сэтгэлд итгэхгүй
хэнз цэцэг шиг болгоно чи түүнийг.

6 комментариев:

Ангаахай комментирует...

Зөвшд үнэншд тэгийшд.

Миний цаг комментирует...

Эргэлзээ тээнэгэлзээ арилгах
Эргэх дөрвөн цагт хайртай гэдгээ харуулах гэж
Дахиад хэзээ уулзах вэ гэж асууя
Дулаахан уруулаа хацарт чинь наан мэгшие...
Ха ха бичих гэж истой алаа хаясан. Чиний хажууд миний бичих гэж гөшөөгөө хаячих юмаа

Анонимный комментирует...

ямар ч уран цэцэн үгтэй юм бэ дээ манайхан чинь. би нэг 4 мөрт хэлчихүү
Би чамд хайртай
Чи надад хайртай
Бид 2 биендээ хайртай
Өөртөө би бүүр их хайртай
хэ эхэ за нэг иймэрхүү болий болий чадкуум байна

Хүслийнжигүүр комментирует...

Үзэсгэлэнт бүсгүйд. хариу хэлсэн нь

Чамайг гэх сэтгэл түүний бодолд бус зүрхэнд нь дүрэлзэж байгаа
Чин хайрын гал нь нүдэнд бус биеэр нь гүйж байгаа
Өглөө бүрийг чамтай угтаж Үрчилээт өвгөн эмгэн болсон
Залуу тэр л чигээр нь хайрлахаар шийдснийг нь ойлгоороо.
Үнсэв...

Хүслийнжигүүр комментирует...

болсон ч
шоо

Оргил комментирует...

өө зө зө энд ч бас байлдаа байлдаа явцан байшд. би бас ганц нэг мөр хэлхийдээ юугаар дутахуу хэл бол хэл байна гар бол гар байна. киибоард бол киибоард байна ай.

дулаахан үдэш
ахиал ирнэ
амраг чамайг
даарчих вий гэсэндээ
асуусан асуулт юм шүү дээ энэ
дахиад уулзах тэр мөчийг
хүлээж ядсандаа мэдэхийг хүсдэг.
хэзээ уулзах вэ ??? /ээмр заналхийлсэн өнгөтэй болчуу яав :P/
үргэлж чиний дэргэд байхын учир
дандаа хамт шүү гэж
цөөхөн хэлсийн
ахиад уулзах тэр өдрөө
асуух юмаа асуугаад
хэлэх үгээ хэлээ хэлээ явчнаа
/төгсгөл бол бүүр далийраа хаясаан :P/

би ч шүлэг бичих гэж элгийн юм хийх болтойдогоо болий болий больчий зүгээр.