суббота, 9 мая 2009 г.

летят журавли

Сайн байцгаана уу? та бүхэндээ Агуу их ялалтын баярын мэнд хүргэе. Өчигдөр нэг найзад амалснаараа "летят журавли" киноны дууг чадан ядан орчууллаа. гайхамшигтай кино үзээгүй. мэдрээгүй хүн гэж бараг үгүй биз дээ.

"журавли"
Мне кажется порою, что солдаты,
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей.

Они до сей поры с времен тех дальних
Летят и подают нам голоса.
Не потому ль так часто и печально
Мы замолкаем, глядя в небеса?

Летит, летит по небу клин усталый,
Летит в тумане на исходе дня,
И в том строю есть промежуток малый,
Быть может, это место для меня.

Настанет день, и с журавлиной стаей
Я поплыву в такой же сизой мгле,
Из-под небес по-птичьи окликая
Всех вас, кого оставил на земле.

Мне кажется порою, что солдаты,
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей...

Тогоруун цуваа

Хэзээ ч юм эх орныхоо бус
хүний нутгийн газарт унасан цэрэг эрс
цуст талаас эргэж ирээгүй тэр эрс
цагаахан тогоруунууд болон хувирсан юм шиг хааяа надад санагддаг.

тэд холын хол тэр үеээс одоог хүртэл
тэнгэрээр дүүлэн бидэнд дуугаа хүргэнэ
тийм л болохоор магадгүй бид
тэнгэр лүү харахдаа гуниглан дуугаа хураана бишүү

өндөр тэнгэрээр ядарсан цуваа ниссээр
өдөр дууссан ч манан дунд ниссээр
бас энэ цуваанд хэсэгхэн зай бий
магадгүй миний байр тэр үлдсэн юм уу?

тиймээ би яг л ийм манант тэнгэрээр
тогоруун сүрэгтэй нисэх тэр өдөр ирнэ
тэгээд тэнгэрээс шувууны хоолойгоор
тэртээд газарт үлдээсэн бүхэндээ мэндчилнэ.

Хэзээ ч юм эх орныхоо бус
хүний нутгийн газарт унасан цэрэг эрс
цуст талаас эргэж ирээгүй тэр эрс
цагаахан тогоруунууд болон хувирсан юм шиг хааяа надад санагддаг.

яасан сайхан үгтэй дуу вэ. үгийг нь нээх анзаардгүй байж. яг ингээд сонсоод үгийг нь ойлгоод мэдрэхээр сэтгэлд их гүн хүрж байнаа.
орчуулгыг улам сайжруулах талаар саналаа хэлээрэй.

http://www.youtube.com/watch?v=yB1J7JBszys дууны линк. Киноог үзээгүй хүмүүс олж үзээрэй гэж зөвлөж байна. харамсахгүй ээ.




4 комментария:

Анонимный комментирует...

өнөөдөр чинь ялалтын баярын өдөр. Цэрэг бөгөөд дайчин байсан болоо байгаа залуус ахмадууддаа баярын мэнд дэвшүүлэе(мөрөн дээр нь нөхөрсөгөөр алгадав)

S. B. комментирует...

гоё дуу, гоё хянуу,

Ариус киног үзээд уйлж байсан байх тээ? хэхэ

орчуулга таалагдсан болой :)

Оргил комментирует...

Расул гамзатовын шүлэг байсымуу. энэ шүлэг дуу хоёрыг нэг гэж бодож явсангүй тус тусад нь сонсоо л уншаал явжаалаашд ариусд баярлалаа гоё дуу гоё шүлэг гоё кинуу
нээр с днем победы

Хүслийнжигүүр комментирует...

Урьд ялалтын баярын параданд үхдэг байж билээ. Тэнд л эр цэргийн сүр хүч оршимой гээд. Харахаар л зүрхнээс дээш юм огшиод л... Харин энэ жил яагаад ч юм үзэж чадсангүй. гутармаар

Нөгөө со олон ангит кино байсан даа. нэр л юу билээ. аан тий. ЭЛСЭН ЦАГ
тэр киноо эхлэх болон дуусахад энэ дуу явдаг байсий. Дуунд нь болоод би бүх ангийг нь үзсэн юмдаг. хэхэ

Өнгөрсөн ч гсэн ЯРУУ АЛДАРТ ЯЛАЛТЫН БАЯРЫН 64 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮН БҮХЭНД ХҮРГИЙ...