вторник, 19 мая 2009 г.

үлдсэн гуниг

нулимсанд дэвтсэн шүлэг нэгийг тэрлэлээ
нуугаад яахав дээ чиний тухай тэр
нурам болтлоо шатчихсан ч миний хүслийг
нуур халгиах их усан ч дарж дийлэхгүй ээ, гэвч

нуугданхан эс бөгөөс тааваар
нугас ангир шиг жаргалдаа умбасан сэтгэлийг
нутаг ойр ч заяа хол орчлонд
нууц амраг гэх 2 л үг
нүүрс хийж өрдөөд ч цогшихгүй болтол унтраалаа.
нүүгээд одсон миний хойноос
нүцгэн мөчрөөр зуураад яахав дээ
баяртай.

2 комментария:

Хүслийнжигүүр комментирует...

Уйлах хийгээд Инээх цаг
Жаргах хийгээд зовох цаг
Үхэх хийгээд төрөх цаг энэ бүгд ээлжлэн байдаг хорвоо...
тэр бүгд өөр өөрсдийн цаг хугацаандаа оршдогийн. Тиймээс амьдралын шинэ хуудсийг нээхийн тулд хуучин хуудсаа хаах хэрэгтэй. Харин хаахдаа дурсамж эсүүл шарх гомдол авч үлдэх үү гэдэг нь миний сонголт...
Харин явуулсан нь дээр гэдгийг би байтугай чи ч илүү сайн мэднэ...

Цагаан шулам комментирует...

Манайхан ямар авьяс билиг төгөлдөр шүлэгчидтэй юм бэ, би уншин уншин уярч сууна... хэхэ