пятница, 29 мая 2009 г.

хязгааргүй гуниг зүрхийг эзэмдэхэд
хэнзхэн ирсэн дурлал түүнийг улам лавшруулна
хэний ч билээ гуниг шаналал болж
хэлсэн үгээ өөрөө би мартаад
хээрийн салхи амьсгалгүй болж
хэтэрхий холын од надад хайр амласан

хэлэе гээд хэлж чадахгүй үг
хэнхдэг цээжинд хураад....
хэлгүй би

алдуурчихдаг байсан хүсэл
амьдралгүй болсон......
амраглалгүй би

уйлая гээд гарахгүй нулимс
урууланд чинь шингээд....
ухааралгүй би

хэтэвчинд явдаг чиний зураг
хээ ч сууж амжаагүй шинэхнээрээ
хэний ч билээ гомдлын нулимсанд угаагдсаар
хэт танил дүр чинь харин сарнисан байна.

сэтгэл минь зүрх минь хөөрхий оюун бодлоо өрөвдөөч.

5 комментариев:

Хүслийнжигүүр комментирует...

Цаг хугацааны эрхэнд сарниад алга болох бодолууд
Цаашлан цаашилсаар зүрхийг минь эмтлэх шаналалууд
Ярихгүй гэвч сонсдох хэлхээ үгсүүд
Яалт ч гүү чамайг минь санагдуулаад байна уу.

Урсан өнгөрөх хором бүр надад шинэ өдрийг, шинэ эхлэлийг, өөдрөг сэтгэл, ургах нарыг өгдөгөө.
Шийдсэн бол шийдсэн өнгөрсөнөөсөө салий.

arius комментирует...

hooe jiguuree hunuus bid 2-g bolohoo baij gej bodohoor comment baina shuu he he

Хүслийнжигүүр комментирует...

Зүгээр хэдэн үг холбож бичихээр шүлэг болчихдоггүй тул уянгийн халил оруулах гсн чинь чаддаггүй ээ. тэгээд л чаддагаар нь гээд бичсий шд уул нь хэхэ

Оргил комментирует...

Мундаг шүлэг байна. хэлэх үг нь алга.

Ангаахай комментирует...

Яаааааааааг бодохжытал хэлчхийн