воскресенье, 17 мая 2009 г.

хөгжим амьдралын чимэг

хүний сайхан сэтгэл, хорвоогийн гоо үзэсгэлэнг магтан дуулах гэж яруу найраг, уянгалаг хөгжим үүссэн байх тийм үү? өчигдөр улсын филармонид Морин хуурь чуулгийн ятгачин Мөнхтогтохын тайлан тоглолтыг үзлээ. Ариус нь жинхэнэ утгаараа ариусавшд хэ хэ

Мөнхтогтох бүсгүй гайхалтай чадварлаг хөгжимчний дээр эмэгтэй хүний эхэмсэг гоо сайхныг өөртөө бүрэн шингээсэн хүн юм. тайзан дээр бие авч явах байдал хөгжмийн яруу хэмнэлээр найган ганхах нь хараа салгаж боломгүй. Эмэгтэй хүний хувьд намайг цагаан атаархал түүний сайхан бүхнийг харж сонсож байгаадаа бахдах сэтгэл нөмрөн авч байлаа. Тоглолт Төрийн соёрхолт хөгжлийн зохиолч Жанцанноровын өгүүлэмж хэмээх Мөнхтогтоход зориулан бичсэн аялгуугаар эхэлсэн. Дараа нь хятадын ард түмний оюуны гайхамшгийн нэг болох Хос эрвээхэй аялгуу гайхалтай. Миний хувьд тоглолтын оргил үе нь ятгачин бүсгүйн Арга билиг этно жазз хамтлагтай тоглосон Хулсан таашуур /ардын дууг шинээр найруулсан/ байлаа. сонсоод эхлэнгүүт л зүрх булиглаж сэтгэл өндөлзөөд ирсэн. энэ гайхалтай бүсгүйг харж, сайхан аялгуу сонсож суухдаа эвлүүлсэн хэдэн үгээ бичие.
Ялдам эхэмсэг бүсгүй минь
ятгын чинь аялгуунд ухаан санаа минь
яруусан яруусан цэлмэж
яахын аргагүй ариусаад байна.

эгэлгүй гоо үзэсгэлэнг олж хараад
эцэлгүй түүнээр өөрийгөө чимсэн нь
эрээн чамин бүхнээр бие тордсоноос
эрх биш илүү байна биш үү

туяахан энхрий гарын үзүүрээс
тунгалаг эгшиг танхимаар цацарч
тунирхаж гомдоод үймэрсэн сэтгэлд
тунаж үлдсэн бүхнийг сарниалаа.

цагаан атаархал намайг эзэмдэж байгааг
цайлган бодлоор чи уучлаарай
цангаж байсан хайрын үлгэрээр минь
цатгалан санагдтал уярааж өгсөнд баярлалаа.

ойрд нээрээ нээх сайхан романтик зйл хүсээд бачуураад байсныг минь мартагдуулсан шүү энэ тоглолт, эсвэл бүүр сэдрээсэн ч юм болов уу. Юутай ч сэтгэлийн их баяр цэнгэлийг мэдэрсээн.

3 комментария:

xvv комментирует...

Энэ жил хаврын синдром ямар орой хөдөлжийнаа ;) :p Гоё тоглолт, гоё хүн үзэх ч гоё шүү. Сая бас 2 блогоор орсон чинь баахан ромачиглал бичсэн байсан. :D

Хүслийнжигүүр комментирует...

Тоглолт сайхан болжээ.

Миний цаг комментирует...

Сайхан, тээд хайрламаар хүнүүстэй уулзах сайхан шүү. Зүгээр холоос ч хамаагүй хараал бахархаал явжийх ч сайхан. Өөрөөсөө гэрэл гэгээ, амьдралын сайн сайхныг цацруулдаг тийм хүнүүс олон байгаасай.