вторник, 5 мая 2009 г.

я морячка ты моряк

я морячка ты моряк,
я рыбачка ты рыбак ийм үгтэй нэг орос дуу байдагдаа өнөө шөнийн 4 цаг сэрээл гэрийнхээ усыг шавхаж байтал дандаа энэ дуу л аманд ороод байлаа. кккк. энэ шөнө нээрээ нөгөө ариус чинь лусын дагина болохоо шахлаа.

нийлээн орой болтол сууж ажиллаад шөнө 2 цагт орондоо ороол сайхан унтаж эхэлж байтал хүржигнэн урсах хүрхрээ зүүдлэгдэв. аав ээж 2 унасан нуурынх нь эргээр гүйлдээл алчуураар байлдаж байнаа. Инээд хүрээл юун том хүмүүс хн надаас ч дор ухааны юм бодоол гэвтжийсэн чинь ээж oh my good гээл хашгирлаа. аав ч нойтон алчуураар аваад хаяалаа гээл цочиод өндийсөн чинь Жорлонгийн хоолой задраад нөгөө хүрхрээнээс илүү хүржигнэтэл урсаж байнаа. Аав ээж 2 хөөрхий өөрсдөө болчино гэж бодсиймуу сэрээгээгүй байгаам даа. Би ч олго үсрээд очлоо. аз болж удаан унтаагүй болохоор сэргэг байна шүү. Дүү бол хурхираал унтаастай. Бидэн 3-уулаа байгалийн тэр хүчирхэг үзэгдлийг дийлэхгүй нь тодорхой боллоо. ээж туслах хүч авчирахаар Сантехникийн Мотрёснууд луу гүйгээстэй. гарах замдаа дүүг дуудаж сэрээгээд нэмэлт хүч ирсэн боловч агуу хүрхрээнээс олгойдох ус дийлдэшгүй ээ. аль хэдийн хөлөг онгоцны байдалтай болсон байрныхаа гал зуух коридорыг авралгүйд тооцож, бусад өрөөнүүдийг авран хамгаалах ажилд орлоо. шагай татсан цэв хүйтэн ус. Хөөрхий тэр Жек ямар их даарсан болоо /титаникийн кккккк/ элийрэл эхэлжийнэ шүү ухааны юм бодоол ажиллаж байтал ашгүй угаасаа бүх зүйлийн аварлын од ээж туслах хүч авчирч асуудлыг шийдлээ. ингээл бага зэрэг тайвширч авсан бас ус бага зэрэг бүлээсэж би гэдэг морячка ус шавхах үндсэн ажилдаа ороол дуугаа дуулаал мөлхөж өглөө дөө. Ингэтэл 6 цагт тавьсан сэрүүлэг дуугарч буцаж унтах ямар ч шаансгүйг дуулгаж байгаам даа. 2 цаг унтжээ. Заа ядын тээ. Оюутан байхад огт нойргүй хэд ч хоножийлоо. Одоо санахгүй байхыг бодуул бүүр болохоо байсан байжээ:р. ккккк доод айлын ах намайг лусын дагина гэж боддог байхаа хэ хэ манайд үе үе орж ирнээ. дандаа л ус алдсан шалтгаанаар хэ хэ. би тээл гэмтэй хүн чинь өөдөөс нь аягүй сайхан инээмсэглэх хэрэг гаржаагаам чинь.
За эндээс дүгнэсэн нэг зүйл нь 8-хан жилийн өмниө ашиглалтанд орсон энэ байшингийн хоолой зэвэрч идэгдээд юу ч үгүй болно гэдэг. Шинэ үеийн барилгуудын чанар ямар байгааг харуулжиина тийм үү? хн Одоо баригдаж байгаа илүү дээр болуудаа? Саяхан 2 ч найзынх ээлжлээд усан сантай болсон гэсэн. 3 дахь нь би акварумд амьдрахаа шахлаа. Сайн үзэж судлаж байр сонгоорой доо залуусаа. Бас нэг зүйл байрны жижүүр ямар үүрэгтэй вэ. Байранд нэг айлд манайх шиг зүйл болж нэг юм нь дэлбэрээд ус алдаад дотоод давхарыг олон айлуудыг хохироож байна гэж бодий. Гэтэл подвал руу ороод хаачиж болохоор байхад байрны жижүүрт нь түлхүүр байхгүй байх юм. миний бодлоор харин ч түлхүүртэй иймэрхүү тохиолдолд анхан шатны зүйл хийж чаддаг аль рулийг хаашаа мушгихаа мэддэг баймаар байх юм. эсүүл энэ хүмүүст итгэж болдүүмүү. Итгэхгүй бол ажиллуулахгүй л байна биз дээ. За ариус нь шөнийг ингэж өнгөрөөлөө. ажил дээр унаад өгөхгүй бол сайн л байна доо. Одоо ч нас яваад нэг шөнийн нойр ч хэцүүхэн даваа болцон шүү дээ.

17 комментариев:

obdoo комментирует...

tataagaad hayachhiin...
Lusiin dagina minee jack-iigee tegeed hulduuuguud orhichhovooo . ai

Оргил комментирует...

таг мартсан байшд тэр жээкийг гээд гэрлүүгээ гүйгээ явцийн бишүү

зэрэглээ комментирует...

shinehen bairand orson ailiin hoyor huu boh barildaj genee. tegsen hana n tsomrood hajuu aildaa orchuul yaahuu.

Цагаан шулам комментирует...

Энэ их сайхан үзэгдэл болжээ. Миний хувьд Моряк болоод их удаж байна оо. Би 3 янзлуулсан. Тэгээд тэгээд хавхлага нэг л өдөр нээгдээд, далан сэтэрсэн юм шиг юу юугүй даралтаар цутгаад усны амьтан болгочихоод байсан. Тэгээд сүүлдээ тэсэхээ байгаад шугамыг нь солиулсан. Тэгэж байтал нэг их удалгүй тараншейны амьтан болсон. Бохирын труба задраад хэдэн хоног харх шиг л үнэртэй байлаашд.

arius комментирует...

neeree ene bairnuudiig muu usnii shugam suljee bitehgui ee. uur ch hureh shig ineed ch hureh shig boljoogoom chin. neerengeesee ter tsev huiten usand zogsoj baihad jack-iig mair orovdsoon kkk

org комментирует...

жаахан байхад манайх бас ус алдаад л. ээж аав ах эгч түмпэн шанага алчуур хүрз жоотуу барьж гүйгээд л.. би завь урсгаж тоглоод л.. гоё байж билээ

Хүслийнжигүүр комментирует...

За даа ч манайд ус алдаж байгаамгүйм байна. Аав маань их болгоомжтой хүн байсийн. Бүх юмаа бөхөлж баглаад юмыг яаж мэдэхэв гэж бүх шугамыг кранттай болгодог хүн. Харин би гал сөнөөгч байхдаа нэг түц шатсаны төлөө тэр хавийг усан сан болгож байсан юмдаг. хэхэ

бас хэзээ ч билээ өвөл нэг удаагийн гарааны шөнө гэнэт дуудлага ирээд тэгээд бид ч түргэн аваад гал гарсан газар очдгийн. Тэгсэн айлын өвөлжөөнд хураалттай байсан өвс шатаж байдгийн. Хэдэн ч нуруу юм бүү мэд. Тэгээд бидний хэдэн зоригт сөнөөгчид өвсийг буулгаж тараагаад усаар шүршээд дор нь унтраана шд. тэгээд явах гэтэл манай дарга байжий. та нар залхуураад халтуурдаад байна хүлээжий гээл л. тэгтэл 10 минутын дараа шал өөр газраас нөгөө муу өвс чинь шатаад тэгээд л бүхэл шөнийн ажил болохгүй юу./тэгсэн гал нь өвсны доогуур нурамлаж асаад байсан байгаамдаа/ Тэр өвөлжөөг бараг л бүгдийг нь буулгаад нөгөө нуруулдан хураасан бүх өвсийг нь талаар нэг тарааж байж унтраасан даа. Тэрнээс хойш ч хээрийн гал, өвөлжөөний түймэрт майр дургүй болсон. дараа харахад тэр айлын гэрээс бусдыг нь шал ус усан сан мөсөн коток болгосон байгаамдаа

Оргил комментирует...

дан усны амьтад цуглаж дээ энд хэ хэ

S. B. комментирует...

хэхэ баларсан байнашдээ
одоо ч жигтэйхэн нойрмог хүн явж байгаа юм байна даа . . .

хааяа усан дагина болчиход яахав дээ зүгээр гэж . . .

Friska комментирует...

я морячка, ты моряк...ля ля ля не встретимся никак.

түрүү жил нэг удаа ус алдаад шөнөжин паарнаас гоожих ус зөөж хонож билээ кк.

xvv комментирует...

Манайх эх газрынх л даа. Зундаа бол усгүй л гүрийнэ шүү дээ :)
Робинзон Крузог л их өрөвддийн :p
Нээрээ усны гутал аваад тавьчихаа юмыг яаж мэдэхэв ккк

Ангаахай комментирует...

3 билүү 4 жилийн өмнө байнандаа /хахах хар үг чихшиг/ ус дүүргэж аваад л хэвтсэн чинь ухаан алдчихсан байсан. Юунаас болсныг нь мэдээгүй ээ. Гэрийхэн ч анзаараагүй байж. Доод айлын ах /доор дандаа ах нар байхынмаа хахаха манай доод талын ах нээх нүд хөмсөг болсон нүдэнд дулаахан өндөр ах байсышд. Царайлаг гэж жигтэйхэн. Даанч эхнэртэй. Эхнэр нь намхан бор царай муутай гсн ккк/ ус алдаад байна гэж орж ирснээр би аврагдаж билээ ккк. Би урт болохоороо хөл нь тэвхдээд толгой нь баннаасаа илүү гараад живээгүй байсан гсн. Хаалганы завсраар нил ус садраал. Тэр ах хаалга эвдэлж орж намайг аварсан гэсэн. Би ч ичээд дараа нь шууд л зугтдаг болсөөн. Харин удалгүй тэднийх нүүснээр нүүрээ хийх газартай болсон. Шалдан нүцгэн гонжгор урт хахаха би ч бас л эвгүй л харагдсан байх даа. Эсвэл хэтэрхий эьтэй ч гэх шиг ккк. Зааз нэг түүх бас байна.

Оргил комментирует...

хэ хэ ангаахайн түүхийг сонсоод инээв. тээд яад инээгээд байгаан гэж бүү асуугаад байгаарай.
гэснээс ангаахай дандаа нүүрээ газар хийж явдиймөө

arius комментирует...

dao чи миний ангаахайг яах нуу хэ хэ. Нээрээ аюултай юм болсон байна шд. ус алдаагүй бол тэгээд будаа айн?

Оргил комментирует...

тэнгэрээс блогорцон суужаах н байшд

xvv комментирует...

Шалдан нүцгэн гонжгор урт хахаха

Дэмий юм битгий төсөөлүүлээд бай л даа :p Урт байх ер нь олон талын ашигтай юмаа тээ ккк

Ангаахай комментирует...

Гүүүээээ энэ ӨНДӨӨ бүрррр нэг намайг үхүүлчкээл бүр энл тэнд очиж үзэж таржийнаа. Сүүлдээ хий үхсэн байгаагаар хий хоосон төсөөл мөрөөдөж энтр.
Хүү хаанаас гараад ирэв? Бүх юм нь окэй уу? Харин аягүү уртөө. Стинкний хамгийн дээд талын нүдэнд хийсэн эмээгийн нуусан чихрийг бол төвөггүй л олоод идчийшд. Бас амь аварсан ачтан чихшиг ккк.